Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож тарьсан мод бүрээ ургуулахын төлөө ажиллана хэмээн хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулийнхаа багш оюутнуудад сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсээд дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахын тулд хүн бүр мод тарих, тарьсан модоо арчилж ургуулахын ач холбогдлыг сануулан хэллээ. Мөн тэрээр хавар, намарт ийнхүү мод тарих өдөртэй болж, зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш 9 сая гаруй мод тарьснаас 6 сая гаруй нь ургасан тоо баримт байгааг дурдаад, тарьсан мод бүрээ ургуулахад анхаарах хэрэгтэйг сурагчдад дахин дахин сануулав.
Үргэлжлэлийн Энд-ээс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ЯАЖ Ч ЖҮЖИГЛЭСЭН МОД СУРГУУЛЬ ХОЁР АЛУУРЧИН ДУУРАЙДАГ ДАЛДАГАТАЙ ХАВЬТАХГҮЙ БАЙНА Л ДАА.БОЛООГҮЙ БИЕ ХАМГААЛАГЧИД ГЭЭД ХЭДЭН МУУХАЙ ХАРСАН ХАЛТАР ЮМНУУДААР ХҮРЭЭЛҮҮЧИХСЭН. ХҮҮХДҮҮД АЛЧИХ ГЭЭД БАЙНА УУ? МОНГОЛЫН ГИТЛЕР ӨӨРӨӨ ХАР ШИЛЭЭ ЗҮҮЖ ХӨМСӨГ ЗАНГИДАН МУУХАЙ ХАРЖ ХҮҮХДҮҮД АЙЛГААГҮЙ НЬ ИХ ЮМ.
Амжилт
Сайхан байна ш дээ. Энгийн хирнээ эгэл даруухан аргагүй ардын дундаас төрсөн хүү гэсэндээ. Өмнөх ерөнхийлөгч гэж ярвайсан тэнгэрийн амьтан шиг биш.