Нийслэлийн цагдаагийн газраас хэрэгжүүлж буй "Эргүүл" дэд хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх, иргэд, олон нийтэд сурталчлах, иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс "Хишиг өдөр-Цагдаа мөрдөстэй иргэдийн төлөөлөгч" арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан тулгамдаж байгаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэх зорилгоор Налайх дүүргийн Иргэдийн хурлын дарга, төлөөлөгчид болон дүүргийн Засаг даргын орлогч нар жижүүр, эргүүл, хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэн ажилласан байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250