...
...

Иргэд хуулийн талаарх хүссэн мэдээллээ авлаа

Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил’’-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн төв талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын холбоо хамтран төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, шийдвэр гаргах түвшин дэх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.

Мөн энэ үеэр иргэдэд нотариатын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, шинээр хэрэгжиж буй хуулийн талаар болон иргэний эрхзүйтэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай хүргэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ