Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 30. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өнөөдөр та залхуу, үлбэгэр, орчин тойронд болж байгаа бүхэнд сонирхолгүй байж болно. Гэвч хэрэв тэд нэг зүйлийг маш их сонирхох юм бол хэт хөөрөн, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байна. Өнөөдөр алба бүхий хүмүүстэй уулзсаны хэрэггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр цаг зав бага гаргана. Таны завгүй байдлаас та ойр дотны хүнтэйгээ муудах магадлалтай. Өнөөдөр төлөвлөгөө зохиохоос илүү ажлын байран дээр өдөр тутмын ажлаа хийхэд хялбар байна. Харамсалтай нь, та өнөөдөр ихээхэн алдагдал гаргана.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Анхааралтай байх өдөр. Долоо хоногийн эцэст найз нөхөдтэйгөө ойлголцож чадаагүйгээс ажил хэрэг зогсонги байдалд орно. Таны цаашдын үйл ажиллагаа хамаарах хүмүүсийн байр суурь үзэл бодолтой таных таарахгүй эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа ба арилжаа наймаанд явбал таагүй зөвхөн алдагдалд оруулна гэдгийг анхааралдаа ав.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хичээл сурлагад амжилттай өдөр. Гүн ухааны ба шашны асуудлуудад хүчтэй татагдана. Энэ өдөр шалгалт өгөх, диплом диссертаци хамгаалахад туйлын таатай. Төөрөлдөхөөс болгоомжил. Өөртөө шүүмжлэлтэй хандах болон нүглээ наминчлах нь таныг ёс суртахуунжуулж, нийгэмд шинэ байр суурь эзлэхэд тус болно.
АРСЛАН (7/23-8/22)
Нэг л бодлогогүй үг таны ажлын явц, бүр хувь заяанд тань нөлөөлж болно. Олон хүн доор ажиллагсдынхаа өмнө нөлөө бүхий хүмүүст долигнох болно. Үйлдвэр эрхлэгч хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэх оролдлого гарч болзошгүй байна.
ОХИН (8/23-9/22)
Хайртай хүндээ өмнө өгсөн амлалтаа биелүүлэхээс бүү татгалз. Сүй тавих, гэр бүл болох, үр тогтооход таагүй өдөр. Уушиг болон амьсгалын замын эрхтэн өвдөж болзошгүй байна. Өнөөдөр алив зүйлийг товлосон бол заавал биелүүлэх ёстой. Санхүүгийн тооцоонд алдаа гарч болзошгүй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны хувьд шийдвэрлэх өдөр болно. Энэ ордныхон амьдралынхаа зорилгод хүрэхгүй боловч зорилгодоо тулан байж хүчээ хуримтлуулж, шийдвэрлэх алхмаа тооцоолох болно. Нэр төрөө бэхжүүлэх, алдар хүнд олж авах, нөхөрлөл ба ажил хэргийн холбоогоо батжуулахад чиглэсэн бүхий үйл ажиллагаа ашиг тусаа өгнө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Санамсаргүй гэнэтийн ажил, найз нөхдийн санал зэргээс мөнгө орж ирнэ. Гадаад түншүүдээсээ бэлэг дурсгалын зүйл хүлээн авч магадгүй. Хөрөнгө оруулалтандаа онцгой анхаарал тавьж, өөрийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ ав. Өрөө хугацаанд нь төл.
НУМ (11/22-12/21)
Энэ ордныхон төрөлхийн ажил хэргийн авхаалжийг идэвхжүүлнэ. Бүх зүйлс, үйл явдлыг үнэмшилгүй нарийвчлалтай үнэлэх чадвартай болно. Асуудлыг өөрчлөх аргагүй болохоос нь өмнө урьдчилан цаг тухайд нь шийд. Гэр бүлийнхнийхээ зовлонг хуваалцаж тусламж дэмжих ч хэн нэгнээс хамааралтай байхыг тэвчихгүй.
МАТАР (12/22-1/19)
Ажил хэрэгч өдөр. Ямар ч ажлын үед гардаг санал зөрөлдөөнийг бүх талын саналыг харгалзан шийдэж болно. Зарим нь сэтгэл хөдлөлдөө автан эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна. Ажил хэргээ бүтээхийн тулд бясалгал хийх нь үр дүнтэй байдаг.
ХУМХ (1/20-2/18)
Хувийн харилцаа төлөвлөсөн ажлын эхэнд байх болно. Тохиолдсон бэрхшээлийг даван туулж дадсан ажлаа гүйцэтгэх нь гэр бүлд тайван байдлыг авч ирнэ. Гэр орны асуудал, төрөл төрөгсөд хөршүүдийнхээ харьцаанд анхаарлаа хандуул. Өвөг дээдсээ хүндэтгэх шинэ мэдээ баримт олж магадгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр санхүүгийн хэрэгт сөргөөр нөлөөлнө. Материаллаг гарзаас зайлсхийж ажлын идэвхээ бууруул. Өдрийн эхний хагаст хамт ажиллагсад болон удирдлагатайгаа санал зөрнө. Гэхдээ хүч зарцуулсан уулзалт, хэлэлцээр бүгд амжилттай болно.