2012 он хүртэл хувийн хэвшилд буюу MCS-ийн дэд захирлаар ажиллаж байсан Л.Энх-Амгаланг анх УИХ-д орж ирэхэд "Осгон ламд алгадуулдаг нөхөр" гэдгээр нь л таньдаг байв. Өөрөө ч анхны жилүүдэд төдийлөн анхааралд өртөхгүй нам жим суусан билээ. Гэтэл 2015 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Л.Энх-Амгалан нийт 60.5 тэрбумын хөрөнгө мэдүүлж аман хүзүүнд орсон нь анх удаагаа шуугианы эзэн болж байв.
Түүнтэй зэрэгцээд үйл ажиллагааг нь сонирхож эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэр хүртэл "нам жим" суусан гишүүн хөшигний ард төрийн мөнгийг түрийвчлэх ажиллагааг гаргуун хийж байсан нь өнөөдөр MCS-ийн холбогдолтой олон гэрээгээр ил болж байна. Энержи Ресурсийн барьсан замыг төрд их хэмжээний мөнгөөр шахсан гол эзэн хэмээн Л.Энх-Амгаланг цоллодог.
Эрхэм гишүүн ч энэ тухайгаа шалгуулна хэмээн АТГ-д өөрийгөө тушааж байсан удаатай. Харин АТГ-аас дээрх асуудлыг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хянан шалгуулахыг хүссэн. Гэвч энэ асуудлын талаар одоо болтол ямар ч дүгнэлт гараагүй байгаа билээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250