...
...

Ням гаригт И баримтын тохирлоо тааруулаарай

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохиролд иргэн таны 2017 оны 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм байна.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой аж.

Дашрамт дуулгахад, иргэд НӨАТ-ын хуулийн дагуу НӨАТ суутган төлөгч иргэн, ААН-тэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах мөн сар бүр төлбөрийн баримтаа Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэн сугалаанд оролцон уг урамшуулалд хамрагдаж байгаа юм.

Татварын нэгдсэн системд 2016 оны 1 дүгээр сараас эхлэн нийт 83,356 ААН холбогдон, иргэдэд сугалааны дугаар, QR код бүхий 398,274,282 ширхэг төлбөрийн баримтыг олгосон байна. Мөн ebarimt.mn цахим системийг 883,001 хэрэглэгч ашиглаж 211,826,112 ширхэг төлбөрийн баримтыг баталгаажуулжээ.

2016 онд 497,465 иргэнд 35.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг урамшуулал хэлбэрээр олгосон ба 2017 онд 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 48,9 тэрбум төгрөгийг 615,310 иргэнд олгохоор байгаа аж.

НӨАТ-ын урамшууллын системийн И баримт сугалааны тохиролд татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 2016 оноос хойш, 2017 оны эхний 10 сарын байдлаар нийт 27 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдсан ба 178,107 иргэнд 6,9 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон бөгөөд үүнээс 2017 онд 91,954 иргэнд 3,4 тэрбум төгрөг олгожээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ