Нийслэл хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шөнийн Улаанбаатар хотод шинэ дүр төрх нэмсэн энэхүү гэрэлтүүлгүүд нь нийслэлчүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Шилмүүст модны гэрэлтүүлгийн ажил Энхтайваны өргөн чөлөө Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордноос Сонгинохайрхан дүүрэг Сүлжмэлийн үйлдвэр хүртэл гэрэлтүүлж байгаагаас гадна иргэдийн хамгийн ихээр цуглардаг хөл хөдөлгөөн ихтэй Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт таригдсан шилмүүст моднуудын гэрэлтүүлгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр бусад албаны хүмүүс оролцлоо.
Нийтдээ 1506 модыг шөнийн гэрэлтүүлгийн угсралт суурилуултыг хийсэн бөгөөд Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх хотын гэрэлтүүлэг ашиглалт засвар, үйлчилгээ хариуцсан 5 аж ахуйн нэгж богино хугацаанд гүйцэтгэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250