...
...

“ASEAN ба Монголын бизнес түншлэл” уулзалтад урьж байна

   Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia)-ны гурав дахь бизнес уулзалт Монгол улсад болох гэж байна. Энэхүү уулзалтад ASEAN-ий орны салбар салбарын төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирж буйгаараа онцлогтой юм.

            Өмнө нь Монгол, Сингапур улсуудад болж байсан уулзалтын гурав дахад ASEAN-ий орны бизнесийн төлөөлөгчид хот байгуулалт, архитектор, хөрөнгө оруулалтын банк, эко технологи, олон улсын худалдаа, эрүүл мэнд, хоолны технологи, соёл, жижиглэн худалдааны маркетинг, дүрслэх урлаг, аялал жуулчлал, гар урлал, хувцас, загвар, боловсрол зэрэг 15 бизнесийн чиглэлээр Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй захирлуудтай уулзаж, монголын бараа бүтээгдэхүүнийг Зүүн өмнөд Ази руу гаргах талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

            Уулзалт найм хоног хаалттай үргэлжилнэ. Харин нээлттэй уулзалтыг 11 дүгээр сарын 2-ны пүрэв гаригт зохион байгуулах бөгөөд оролцогчдын тоо хязгаартай ажээ. Нээлттэй уулзалтад “Хас" банк
"Жижиг дунд бизнес эрхлэгч болон Эмэгтэй захирлуудад зориулсан “ШИНЭ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН”-ий танилцуулга хийнэ.

            Дашрамд сонирхуулахад, IWFCI Монгол байгууллагын үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжээд байгаа ба салбар байгууллагын Ерөнхийлөгчөөр О.Байгаль ажилладаг юм.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ