“Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран санаачилж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний өгөх өдөр” энэ жил охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна. Тэдний зүгээс хүчирхийллийн талаар 7 хоног шуугиад өнгөрөх биш нийгмийн сэтгэл зүйг тэр чигт нь өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа ажээ. Өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулагдаж мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр бид “Лантуун дохио ТББ"-ын тэргүүн Ч.Ганжавхлангаас дараах яриаг авснаа уншигч танд хүргэж байна.
Таны хувьд “Нүдээ Нээ” хөдөлгөөнийг санаачлан, өргөн хүрээг хамруулан хүчирхийллийн эсрэг хүчтэй дуугарах болсон. Энэ талаар яривал?
- Аливаа зүйлд хэмжээ хязгаар тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн хүчирхийлэл гэдэг асуудал энэ хэмжээнд хүрсэн байна гэж ойлгож байна. Албан ёсны хоёр л мэдээлэл хэлье. “Хүний эрхийн комисс”-ын дарга өөрөө энэ тоо баримт мэдээллийг хэлсэн. Тодруулбал, 1 нас 6 сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүний дараа “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын дарга мөн өөрөө хэллээ. 4 настай охин 1 жил гаруй хугацаанд хүчирхийлүүлсэн байна гэж. Тэгэхээр энэ маань өөрөө Монгол Улсад юу болоод байна гэдгийг бодож үзэх цаг нь болсны дохио юм. 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг 7 анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг.
Хүчирхийлэл гэдэг зүйл олон жил нүдэнд ил болон далд хэлбэрээр явагдсаар байна. Үүний эсрэг төр засаг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байх шиг?
- Миний хувьд аль талаас нь харах ёстой вэ? гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хүчирхийлэл гэдэг зүйлийг олон жил бид ярилаа, харлаа. Хоёр настай охиныг хаздагаас эхлээд, таван настай хүүхдийг заазуурддагаас эхлээд л өнгөрсөн жилийн хэргүүд шуугиад орхигдсон. Энэ жил 4 настай хүүхдийг яаж хүчирхийлсэн тухай мэдээлэл гарсаар л. Энэ байдал сүүлдээ бүр гаарлаа. Тийм учраас бид тэмцлийн өөр хэлбэрт шилжих хэрэгтэй байна. Үүнийг аль нэг ТББ асаад унтардаг гал шиг, 7 хоногийн сенсацийн хэмжээнд биш хүн бүр өдөр болгон өөрийн байгаа газар болгоноо тэмцэж, нүдээ нээх шаардлагатай болсон гэдгийг аймшигтай баримт бидэнд сануулсаар байна. Хоёр долоо хоногийн өмнө 5 настай хүүхэд хүчиндүүлсэн гэх үед маш олон хүмүүс 5 хоног шуураад 6 дахь хоногт нь мартаж эхэлсэн. Энэ явдал замхарч эхэлж байна. 13 настай охиныг буудалд амийг нь хороолоо, хамгийн сүүлд 3 настай охин аавдаа удаа дараа хүчиндүүлсэн байна.
Энэ аймшигтай хэргүүдийн эсрэг нийгэмд гэрэл болж тууштай тэмцэхээр тус хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа гэж ойлгож болох уу?
- Тийм ээ. Хүчирхийлэл үнэхээр Үндэсний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд ирсэн байна. Тийм учраас үүний эсрэг олон мянган залуучууд маш тууштай, бодит үр дүнг шаардсан тэмцлүүдийг аль хэдийн нүдээ нээн хийгээд эхлүүлсэн байна.
Тодруулбал?
- Дөрвөн удаа “Чингисийн талбай” дээр хоёр удаа гэр хороололд, “Очир” төв хэмээх бяцхан охины амиа алдсан буудлын гадаа гэх мэт хүчирхийллийн эсрэг жагсаал хийсэн. Дэлхийн 11 орны Монголчууд энэ аянд зохион байгуулалттайгаар нэгдэж гарын үсгийг цуглуулж байна. Төв аймаг, Орхон аймгаас мөн нэгдэж эхэлсэн. Маш олон хүмүүс энэхүү нийгмийн гаж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж эхэллээ. Өнөөдөр бидний ярилцлагыг уншиж байгаа хүн бүхэн нүдээ нээгээсэй гэж хүсэж байна. Ялангуяа нүдээ тууштай нээгээрэй гэж уриалмаар байна.
"Нүдээ нээ" аяны хүрээнд жагсаалаас гадна ямар ажлуудыг хийж эхлээд байна вэ?
- Хамгийн эхний үр дүн гаргах ёстой акц бол БУУДАЛ. Үүнийг бид “АЛУУРЫН АМБААР” хэмээн нэрлэж байна. Хоёр хоногийн өмнө шөнийн тандалтад “Лантуун дохио ТББ”-аас гарсан. Гэтэл өнөөдөр зочид буудал маань өөрөө бага насны хүүхдийг ороход ямар нэгэн дүрэм, журам, заалт байхгүй. Бага насны хүүхдийн бүртгэл харгалзагчийн асуудлыг хөндсөн ямар ч үг үсэг байхгүй, аймшигтай садар самууныг дэлгэрүүлэгч, хүүхдэд хамгийн ээлгүй газар болжээ. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Өнөөдрийн байдлаар хуулийн журамд өөрчлөлт оруулах төсөл дээр хуульчид ажиллаж байна. Үүнийг дагасан гарын үсгүүдийг цуглуулж эхэлсэн. Яг одоо 2160 хүн гарын үсгээ зурж нэгджээ. Тэгэхээр энэ асуудал дээр бид бодитой өөрчлөлт гаргах болно.
Буудалд үйлдэгдэж буй хүчингийн хэргүүд нийгмийг цочроож байна?
- Хоёр жилийн өмнө 13 настай охиныг нэг шөнийн дотор гурван зочид буудал дамжуулж, гурван өөр хүн хүчиндсэн хэрэг гарсан. Энэ асуудал дээр буудлууд яагаад насанд хүрээгүй охидыг оруулсан бэ? гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдөр “Очир төв” буудал 13 настай охиноос харгалзагчийг асууж хуулийн дагуу ажилласан бол амьд байх байсан.
Энэ явдал зөвхөн харамсалтай байдлаар амиа алдсан охидоор биш өнөө шөнө ч гэсэн хэдэн зуун охидод заналхийлж байна.
Маш олон садар самууны гэмт хэргүүд зочид буудалд үйлдэгдэж байна. Үүнийг хаацайлдаг, дэмждэг хүмүүс ч гарч ирсэн. Эдгээр газрууд нүдэнд ил байдаг байсан бол илүү нууц газрууд руу, тодруулбал гэр хороолол дунд нийтийн байран дотор орж шургасан байна. Энэ тэндхийн маш нууц газруудад ямар нэгэн хаяг байхгүйгээр бий болжээ. Үүнийг цэгцлэх маш том шаардлага үүссэн байгааг зөвхөн эдгээр жишээ батална. Бид хамгийн түрүүнд энэ асуудлуудыг цэгцэлж үүний дараа шат дараалсан арга хэмжээг авах болно.
Сурагч нас буюу бага насанд эцэг эх болох үүрэг хариуцлагын талаарх хичээл сургалт орохгүй байх шиг?
10 жилийн хичээлээс бэлгийн боловсролын хичээлийг нь аваад хаячихсан. Ямар эрх үүрэгтэй энэ том алдрыг зүүдгээ мэдэхгүй залуучууд хүүхэдтэй болсноор хүүхэд хүчиндэх, хараа хяналтгүй явуулах гэх мэт асуудлууд ч үүсэж байна. Энэ бол суурь боловсролтой хамаатай. Мөн өнөөдөр шүүх эмнэлэг 0-16 настай хүүхдээс төлбөр авахгүй гэдэг яриа гаргасан боловч Монгол Улсын хуульд 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэдэг. 17, 18 настай хүүхдүүд хүчирхийлэлд өртлөө гэхэд ялгаагүй нэхнэ л гэсэн үг. Маш олон хүүхдэд ээлгүй газруудыг мэдэртэл хүүхдийн хүчирхийлэл байхгүй болтол бид тэмцэх болно. Тийм учраас бүх аав ээж, ах эгч, хөршүүдийг “Нүдээ нээ” хөдөлгөөнд нэгдэж, тууштай тэмцэхийг уриалж байна.
Нийт аяны хүрээнд цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
- Хүүхдийн төлөө амлалт өгсөн "Нүдээ Нээ" тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран "Ирээдүйн эцэг эх" болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шалгалттай зохион байгуулах, Нийслэл, хөдөө орон нутгийн сэтгүүлчдэд хүүхдийн эрх, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг нийгэмд түгээх сайн муу үр дагаварын талаар сургалт зохион байгуулах гэсэн ажлуудыг төлөвлөсөн байна.
"НҮДЭЭ НЭЭ" хөдөлгөөнд нэгдэх таны оролцоо: "Нүдээ Нээ" стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авснаар та дараах алхмуудыг хүүхдийн төлөө хийхээ амлаж байгаа бөгөөд ашиг нь 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах болно.
Хувь хүн, албан байгууллагын 3 амлалт:
1. Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.
2. Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102, 107 утсанд мэдээлэл өгөх болно.
3. Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
Жолооч тээврийн хэрэгслийн 3 амлалт:
1. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно.
2. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
3. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно
Нүдээ нээсэн зочид буудлын амлалт:
1. Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
2. Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
3. Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно
Ярилцсан: А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Хүчирхийллийг манлайлагч УИХ-ын гишүүнтэй эхлээд тооцоо хий.
Ene huuhduudiin eh ni ged aliigaa medehgui malnuud bga. Arhichin esvel ajilgui esvel uuruu yanhan. Ur huuhdee baitugai uuriiguu yaay gesen yumnuudad bas hariuzlaga tootsuul yaadiiin. Humuusiin nuden deer neeh uruvdulteo tsarai gargachaad ohiduuda zamaa aldahad ni tusalj bdg unendee bol
зээл! зээл !! зээл !!! Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна. Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү
зээл! зээл !! зээл !!! Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна. Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү
Мундаг хүү шүү. Хамтран ажиллаж байгаа хүүхдүүд нь бас мундаг .Амжилт хүсье.
unen shuu baiga harj hyanaj baih heregtei
Zuw mash ih demjij bna bi ch bas nudee neej yawah bolno yagad gewel bi 4 huuhedte eh hun. Mini urs shig jaahan amitad eldew myyd buu urtuuse gesende bi nudee neej yawah bolno. Tz nart amjilt husie
martaj ul bolno