УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол улсад мөнгө хүүлэх хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар хууль санаачлан ажиллахаа мэдэгдсэн. Манайд өнөөдөр банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардаар үйлчлүүлж үзээгүй хүн гэж бараг л байхгүй. Гэтэл хүү нь маш өндөр. Арилжааны банкууд жилийн 25-30%, банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 25-60%, харин ломбардууд 55-96 хүртэлх хувиар мөнгөө хүүлж, ядарсан иргэдийг туйлдуулж байна. Харин Ж.Энхбаяр гишүүн үүнийг соргогоор мэдэрч, хэт даварсан мөнгө хүүлэгчдэд хуулийн цензур тавихаар ажиллаж эхэлсэн нь энэ. Өнөөдөр иргэдийн бодит орлогоос өндөр хүүгээр "зулгааж" байгааг хуулиар цэгцлээд өгвөл цалин тэтгэвэр нэмж төсөвт ачаалал үүсгэхээс илүү үр дүнтэй иргэдэд өгөөжтэй ажил болно. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар арилжааны банкуудын хүү ч буурч, нэг оронтой тоо руу орох боломжтой гэж эдийн засагчид үнэлж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Чадах чинээгээрэй өөр өөрснөө юмаа хийгээд амьдах юмсан гэсэн мянга мянган хүний сэтгэлд гэрэл гэгээ нэмсэн маш сайхан санал байна. Наад Их Хуралд суугаа тэр Мөнгө хүүлэгч хулгайч нар чинь дэмжих болов уу даа!!! Худлаа улс орны эдийн засаг хүнд байна энэ тэр гээд унтраах байх дөө??? Сонгогч олон минь хэн юу ярихын хараж л байцгааъя!!!!!
Маш зөв санал байна.20 биш 15 байвал ямар вэ