ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр Киргиз улсын сагсан бөмбөгийн шилдэг тамирчин Субанбеков Нуртайгаас Монголын талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.
-Сайн байна уу. Субанбеков Нуртай. Та Монголд анх удаагаа ирж байна уу. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Тийм ээ. Би Монголд анх удаагаа ирж байна. Монголчууд сайхан найрсаг ард түмэн юм аа. Бид тэмцээний хоёр дахь өдөр тэмцээн болсон газар руу таксигаар явсан. Тэгтэл жолооч нь үнэхээр найрсаг байсан шүү. Бид хэсэг хөөрөлдөж, сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах 3х3 тэмцээнд оролцохоор Киргиз улсаас ирсэн гэхэд тэр ихэд баярлаж байсан. Учир нь жолооч ах оюутан байхдаа манай улсад очиж байсан юм байна лээ. Зам нь түгжрэлтэй байсан ч гэсэн бид сонирхолтой яриа өрнүүлж нэг л мэдэхэд CROCUS EVENT HALL-д ирсэн. Энэ завшааныг ашиглаад таксины ахад баярлалаа гэж хэлмээр байна.

-Өмнө нь Монгол орны тухай, Монгол хүмүүсийн талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Монгол улсыг зөвхөн гэрэл зургаас л харж байсан . Ер нь л буруу ойлголттой байсан даа. Ирээд үзсэн чинь үнэхээр өөр санагдсан. Хөгжиж байгаа сайхан улс байна. Бид тэмцээнээр олон улс руу явж байлаа. Тэр болгондоо л өөрсдөө нэг шинэ ертөнц, нэг шинэ улс үндэстэнг мэдэж авдаг. Монголын талаар маш өндөр сэтгэгдэлтэй буцах гэж байна. Нэлээн хүйтэн л юм. Гэхдээ сайхан байна аа. (Инээв)
-Тоглолтын тухай сэтгэгдлээ хуваалцана уу. Өмнөх жилийн амжилтаа хэрхэн бататгав?
-Энэ удаагийн тоглолт их өрсөлдөөнтэй боллоо. Олон ч сайн баг оролцлоо. Тоглолт маш зохион байгуулалттай болж дууслаа. Тэмцээн зохион байгуулагдсан CROCUS EVENT HALL надад их таалагдсан. Үнэхээр орчин үеийн шинэлэг цогц газар байна лээ. Монголдоо хамгийн олон хүний хүлээн авалт хийдэг газар гэж сонссон.

- Танай багийн хувьд ямар амжилт гаргасан бэ?
-Манай баг жоохон тактикийн алдаа гаргаад хожигдчихсон. Цаашид улам хичээх болно.
- Та бүхэн ямар зочид буудалд байрласан бэ?
-HOTEL NINE гэдэг 4 одтой зочид буудалд байрласан. Тэдний өглөөний цай манай багийн тамирчдад болон бусад орны тамирчдад маш их таалагдаж байсныг онцолмоор байна. Хоол унд бидэнд чухал асуудал байдаг болохоор сэтгэл тун хангалуун байна. Орой тэмцээнээс ирэхэд бидний байрласан өрөөг маш гоё цэвэрлэсэн байдаг. Ажилчид нь бүгд их найрсаг инээгээд угтдаг нь бидэнд их эрч хүчийг өгсөн шүү. / Инээв/ Мөн менежерүүд нь орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг болохоор бидэнд маш дөхөм байсан. Энэ дашрамд HOTEL NINE зочид буудлын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Монгол хоол идэж үзсэн үү. Ямар байсан бэ?
- Манай багийн тамирчид ирсэн өдрөө HOTEL NINE зочид буудлын 1-р давхарт байрлах “Модерн номадс” ресторанд хоол идсэн. Монгол хоолыг тэр өдөр л анх амсаж үзлээ. Үндэстэн бүрийн хоол унд их онцлог байдаг. Тэр дундаа Монгол хоол үнэхээр өвөрмөц сайхан амттай байсан. Махны амт үнэхээр тансаг юм. Би заавал дахин ирж иднээ.
-Монголд үлдсэн дурсамжаа хуваалцвал?
- Сэтгэгдэл өндөр байна. Цаашдаа ч өндөр хөгжилд хүрэх байх. Хот нь жижиг санагдлаа. Гэхдээ өндөр өндөр сайхан барилга байгууламжтай юм аа . Ялангуяа Их Чингис хааны хөшөө их сүрдмээр агуу санагдлаа. Бид эрт дээр үеэс нэг улс, цусан холбоотой байсан нь санаанд орлоо. Боломж гарвал Монголд дахин ирж аялахыг хүсэж байна.
-Баярлалаа
Ш.Адъяамаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250