...
...

Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд энэ онд хийсэн ажлаа танилцууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны  ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн бус байгууллагуудын  2017 онд хийсэн  ажлын тайланг хэлэлцэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан “Мөнх Ногоон хэрэм хөдөлгөөн” ТББ, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” ТББ-уудад  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн  өргөмжлөлөөр шагналаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ