...
...

Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөгөөн хийв

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албатай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт, зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, явц байдал, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцжээ.  Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Бадралт, Ш.Баасандорж, Г.Оюунбаяр болон Нийслэл, Тээврийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ