Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 37 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэг хүлээн авсан бөгөөд 4 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 3 эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 130 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250