...
...

Оогий: Хань минь чамаараа бахархаж инээмсэглэн сууна би!

О.Оюунцэцэг буюу түлэнхий нүүрт гэвэл Монгол бүсгүйчүүд андахгүй. Түүний хичээл зүтгэл, ур чадвар дэлхийн томоохон улсад үнэлэгдэж хувийн бизнес нь амжилттай яваа. Тэр бол олон Монгол охидын үлгэрлэл билээ. Өөрийн гэсэн нэрийн брендийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж борлуулалт сайтай байна гэдэг тийм ч амар биш. Мөн амьдарч буй улс орондоо хүлээн зөвшөөрөгдөх гэдэг ч хүссэнээр болчихдог зүйл биш. Тэрбээр бүх л зүйлийг даван туулж өнөөдрийн амжилтандаа хүрсэн билээ. Тэгвэл энэ сайхан бүсгүйн амжилт бүрийн ард алгаа ташаад зогсож байдаг эрхэм хүн бол яах аргагүй гэр бүлийн хүн буюу хань ижил. Оогий эр нөхрөөрөө бахархан 

"Уйлахад минь нулимсыг минь арчиж мөрөө дэрлүүлээд, өвдөхөд минь бүхнээ зориулан сандран гүйж, хэт баярлавал багахан зэрэг дарж, бяцхан амжилт гаргахад минь өмнөөс минь чин сэтгэлээсээ баярлан хөөрч, бяцхан хүүг минь аав шиг нь халамжилж - хүмүүжүүлдэг миний хамгийн сайн найз, итгэлт нөхөр, хайрт минь, гэр бүл минь, хань минь чамаараа бахархаж талархаж инээмсэглэн сууна би! Чамайг надад бэлэглэсэн тэнгэртээ талархая" хэмээн бичжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ