...
...

П.Анужин ”Ойрд сонгууль байхгүй биз дээ? ”

 "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч хийж анх олны анхаарлын төвд орж эхэлсэн П.Анужин өдгөө "МонГал товчоон" баримтат туурь нэвтрүүлгээ олонд хүргэж эхлээд байгаа билээ. Олны танил эрхэмүүдийн төдийгөөс өдийг хүртэлх түүхийг өгүүлэх тус нэвтрүүлэг гарч эхэлснээр хөтлөгч бүсгүй дахин олны анхаарлын төвд орж эхлэв бололтой. УИХ-д нэр дэвшиж явсан тэрээр нэг хэсэг хэвлэлийн баатар болж жүжигчин Ч.Ундралтай маргаан дэгдээж хэрүүлийн үгс шидэлцэж явсан цаг саяхан. Харин түүний тухай дахин жиг жуг ярьж эхлэх болсонд хөтлөгч бүсгүй ундууцан өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ :

"Одоогоос 6,7 жилийн өмнө Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг 2017.11.10 гээд сайтууд тавьж. Ахиад л баахан захиалгатай ярилцлага, нийтлэл яваад эхэлж! Юу билээ, ойрд сонгууль энэ тэр байхгүй биз дээ. 

Шинэ уран бүтээл хийж эхэлсэн, нээрээ тэр " гайхал " хүний дургүй хүргээ юм болов уу?!!

Анх "Монгол Тулгатан"-ы төсөв хөрөнгийг шийдээд, санаачлан эхлүүлэхэд, "би ард түмэндээ ямар муу муухай хийлээ" гэмээр нүдээд эхэлсэн. Монгол төр зүтгэсэн хүндээ "юу" гэдэг шиг, түмэн дунд хийж бүтээхэд их дургүй хэсэг байх л юм. Нэр хүнд хэмээх хийсвэр ч гэмээр бодит ч гэмээр зүйлийн төлөө бид яваагүй ээ! Үр төлөө үлдээх, идэх уух, үүр хороо бэлдэх, тэсч үлдэх гээд амьтан ч хийчихдэг зүйлийг зорилгоо болгож өөрийгөө хумилгүй, амьтнаас ялгарах билэг оюунаа мэдэрч, хүн болсондоо хамтдаа баясах гэж, гэрэл нэмэх гэж хичээж явна...Миний хэрэг, миний орон зайг надад үлдээгээд, түмний юмаа л түмүүлээ ярьмаар байх юм" хэмээсэн байна.

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ