...
...

Б.Лхагвасүрэн: Эмэгтэй хүн хайрлаад байвал ухаан суудаг амьтан...

Мэргэн үг, үйлдэл хоёроор залууст үлгэрлэж, олон түмний хүндлэлийг хүлээсэн хүн бол Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Лхагвасүрэн билээ. Тэрбээр ямар ч сэдвээр өөрийн үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлдэг. Эмэгтэй хүний талаар ярихдаа тун ч ухаалаг ажээ. Тодруулбал,
"Эрчүүд гэдэг хөөрхий өрөвдмөөр амьтад. Хөөрч хөөрч согтуу орж ирээд агсам тавьж байсан чинь эхнэр нь үнсчих юм бол нам болоод унтаад өгнө. Үүний оронд орилж чарлаад “Чи архинаас гар, чамтай амьдарч чадахгүй” энэ тэр гэх юм бол улам асаадаг байхгүй юу. Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь хүнийг хүн болгодог юм шүү. Би эр хүн учраас эр хүнд хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй, ханьтай, охидтой учраас эмэгтэй хүний тухай их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог. Хайрлаад байвал ухаан суудаг амьтан. Үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог..." хэмээжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ