УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг баталлаа. Тухайлбал 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ.
Ирэх онд өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал:
-0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгнө.
– Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрхөд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгоно.
– Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 62 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 99.2 тэрбум төгрөг төсөвлөн баталсныг УИХ-ын дарга М.Энхболд онцлов. 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс 50 мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдлээ.
Н.Норжоо
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Болоодоо