...
...

БОАЖЯ-нд хийсэн аудитын дүнг танилцууллаа

БОАЖЯ-нд хийсэн аудитын дүнг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албаны бусад хүний хамт танилцууллаа. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Төрийн нарийн бигчгийн дарга Ц.Цэнгэл, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа болон яамны харьяа газрын дарга нар оролцсон юм.

Шалгалтын дүнг Үндэсний аудитын  газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулахдаа “БОАЖЯ аудитын шалгалтад 87.4 хувиар тэнцсэн. Тайлан гаргах үйл явцад орон нутаг дахь зарим газар нь бичиг баримт бүрдүүлэлтийн багахан зэргийн зөрчил гаргасан. Тиймээс  Үндэсний аудитын газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж, зөрчил дутагдлаа арилгаж байгаа тус яамныханд 12 дугаар сарын 1 гэхэд 87.4 хувийн биелэлтээ 100 хувьд хүргэх зөвлөмжийг хүргүүлж байна” гэв.

Дүнг танилцуулсны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юу гэдгээс тухайн байгууллагын ажлын үр дүн харагддаг. Манай яамны хувьд харьцангуй сайн үзүүлэлттэй гарсанд баяртай байна. Гэхдээ энэхүү ажлаа 100 хувийн биелэлттэйгээр дүгнүүлэх ёстой гэж үзэж байна.

Үндэсний аудитын газрынхны хажууд төсвийн төвлөрүүлэн захирагч нарт 12 дугаар сарын 1 гэхэд өгсөн зөвлөмжийн дагуу ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгөх үүргийг өгч байна. Нөгөөтэйгүүр, манай яамны хувьд өмнө нь хэрэгжиж байгаад дуусгавар болсон төсөл, хөтөлбөрүүд хаагдахад авлага нь шууд шилжиж ирдэг хүндрэл тулгардгийг санхүүгийнхан маань хэлж байгаа. Тухайлбал, Цэвэр агаар сан татан буугдахад 3.2 тэрбум төгрөгийн авлага нь манай яаманд автоматаар шилжиж ирсэн байх жишээний. Энэ мэт асуудлаас болоод өр, авлагатайд асуудал үүсдэг юм билээ. Тиймээс Ерөнхий аудитор болон албаны хүмүүст хандаж, аливаа төсөл хөтөлбөрийн хугацаа дуусах, байгууллага татан буугдах тохиолдолд асуудлыг хэрхэх вэ гэдгийг тодорхой болгож, анхааралдаа авна уу гэж хүсч байна” хэмээсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ