...
...

”Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан явуулжээ

Баянхонгор аймгийн прокурорын газраас санаачилан  тус аймгийн бүх сумдын хамтарсан багуудын дунд "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 10-ний өдрүүдийн хооронд 1 үе шаттайгаар зохион байгуулсан байна. Гэр бүлийн орчин дахь хүүхдийн болон гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийн эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсооход төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, уралдаанд оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажлыг төлөвлөхөд уралдааны зорилго оршжээ.

Эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалтыг  аймгийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сарангарав, аймгийн Цагдаагийн газрын ГБХХЭГХУС-ын ахлах мэргэжилтэн Г.Буйрцэнгэг, Боловсрол соёл, урлагийн газрын монгол хэл бичиг, уран зохиолын мэргэжилтэн Б.Одгэрэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр 8 сумдын хамтарсан багаас ирүүлсэн 13 эссэг логик дэс дараалал,утга найруулга, хөндсөн асуудал, дэвшүүлсэн санаа  авч хэрэгжүүлэх ажил зэрэг шалгуур  үзүүлэлтээр шалгаруулсан байна.   

Улмаар Баянцагаан сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн ахлагч Г.Энхбаярын бичсэн эссэ "Тэргүүн” байранд, Жаргалант сумын Болосвролын нийгмийн ажилтан Г.Нарангэрэлийн бичсэн эссэ "Дэд” байранд тус тус шалгарчээ. Шагнал гардуулах ажиллагааг аймгийн прокурорын газарт зохион байгуулж, орон нутгийн телевиз, вэб сайтуудаар нийтэд сурталчилсан байна. Тус ажил нь өнөө үед гэр бүлийн хүчирхийлэл түүнээс үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар  авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон, хамтарсан багуудаас  хийж гүйцэтгэх, хэрхэн анхаарч ажиллах талаар  асуудал дэвшүүлсэн төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлсон ихээхэн үр дүнтэй ажил болжээ.  

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ