Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулахад мэдлэг туршлага дамжуулж, хамтран ажиллахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулалаа.
Монгол Улсад тус бөөний худалдааны төв байгуулагдсанаар хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт түгээлтийг дэмжих замаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн амьжиргааг тогтворжуулахад хувь нэмрээ оруулах юм. Мөн хэрэглэгчдийг боломжийн тогтвортой үнээр хөдөө аж ахуй болон газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ.
Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах, “Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн бүтээгдэхүүний болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл”- ийн зөвлөх Ц.Атарболд Солонгосын талаас Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацийн гүйцэтгэх захирал Кван-Сүп, Нох, албаны дарга Вонг-Жун, Лее нар оролцлоо.
.