...
...

Москвагийн нисэх буудал дээр бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлжээ

Москва дахь Домодедово нисэх буудал дээр ачаа тээшний үзлэг шалгалт хийгдэж байх үеэр нэгэн зорчигч тэсрэх бөмбөг авч яваа тухайгаа мэдэгдсэн хэдий ч мэргэжилтнүүд түүнийг нь нэгжээд олоогүй аж.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор нисэх буудал дээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээ явагдаж байгаа тухай эх сурвалжид мэдээлсэн байна. Холбогдох албаны төлөөлөгчид нисэх буудал руу ирэн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нислэг болон зорчигчдыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа гэнэ.

Тэсрэх төхөөрөмж авч яваа хэмээн мэдэгдсэн зорчигч эр халамцуу маягийн сэтгэгдэл төрүүлсэн учраас тэрээр согтуудаа танхайн сэдлээр ийнхүү мэдэгдсэн байх магадлалтай хэмээн нисэх буудлын захиргаа таамаглаж байгаа аж.

Ямартай ч, ийм мэдэгдэл хийж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хүндрэл учруулсан этгээдэд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 207 дахь зүйл ангиар хэрэг үүсгэгдэх бөгөөд түүнийг терроризмын үйлдлийн тухай хуурамч мэдээлэл өгсөн хэргээр буруутгах үндэслэлтэй юм байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ