...
...

Томоко: Би Япон хүний зан чанар, үзэл бодлоо орхиж чадахгүй юм байна гэдгээ мэдэрдэг

Бид энэ удаа Монгол Улсад 20 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа Япон иргэн Томоко Ибукурог урьж ярилцлаа. Тэрбээр зөгийн аж ахуй эрхэлдэг ба өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.


Монголд анх хэзээ ирж байсан юм бол?

-          1997 онд аяллаар ирж байсан. Тухайн үед Их сургуулийн түүхийн ангийн оюутан байлаа.

Хэдэн хоногийн аялал байсан бэ?

-          Бараг 20-иод хоногийн аялал байсан юм уу даа. Ерөнхийдөө хөдөө гадаа явалгүй Улаанбаатар хот дотроо байсан. Тэрэлж рүү нэг өдөр л явсан байх.

Манай орны юу нь хамгийн их таалагдаж байсан бол тухайн үед?

-          Би сайхан муухай гэж юуг ч ялгаагүй.  Тухайн үед Улаанбаатар хот өнөөдрийнхөөс маш өөр байсан. Машин үнэхээр цөөхөн, УИД Номин болоогүй байлаа. Нисэхээс хотын төв рүү орох зам шороон байсан. Бидний байрлаж байсан газарт үхэр хүртэл явж байсан гээд бод доо. Тэгээд ч Монгол Улсын амьдрал Японоос тэс өөр. Ертөнц дээр ийм өөр амьдралын хэв маяг байгааг үзээд амьдраад үзэх хэрэгтэй мэт санагдсан.

Тантай хамт Монголд аяллаар ирж байсан оюутнуудаас тантай ижил Монгол Улсыг сонгон ажиллаж амьдарч байгаа хүн байгаа юу?

-          Байхгүй ээ. Би  ганцаараа ирсэн. 1999 онд түүхийн хүрээлэнд 1 жилийн хугацаанд хэл үзэж, түүх судлаад дараа нь эх орондоо очиж Их сургуулиа төгсөөд нэг жилийн дараа Монгол Улсад амьдрахаар ирсэн дээ.

Таныг Монголчууд зөгийн аж ахуй эрхэлдэг гэдгээр сайн мэддэг. Яагаад энэ салбарт орох болсон бэ?

-          Би Японы телевизүүд Монголд ирж нэвтрүүлэг хийхэд зохицуулагчийн ажил хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсээс ярилцлага, мэдээ мэдээлэл авдаг байсан. Ингэж явсаар Японы “Дэлхийн зөгийчид” хэмээх нэвтрүүлэг бэлтгэж байхад Монголын зөгийчидтэй танилцсан. Тухайн үед энэхүү бизнесийг илүү томоор хийж байж ашигтай болох юм шиг санагдаж байсан. Ихэвчлэн зөгийн аж ахуй тус бүртээ жижигхэн буюу үсрээд л 30, 40 бүлтэй /зөгийний хайрцаг/ байсан. Тэгээд энэ салбарт надад орон зай байгаа юм байна гэж бодсон.

30 бүл жижиг санагдсан гэлээ. Таны хувьд хэдэн бүлээр эхэлсэн бэ?

-          50, 60 байсан юм уу даа. Одоо 200 гаран бүлтэй байна.

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар хамгийн олон бүлтэй аж ахуйн нэгжийг нэрлэвэл?

-          Би энэ талаар сайн судалж үзээгүй. Ямартай ч 500 бүлтэй газар байдаг гэсэн.

Таны зөгийн аж ахуй хаана байрладаг вэ?

-          Зөгийн аж ахуйн онцлог нь газарт баригддаггүй. Зөгий хаана ч очсон ажлаа хийж чаддаг. Анхны жил буюу 2015 онд Архангай аймагт зөгийгөө тэжээж эхэлсэн. Үүний дараа Төв аймгийн Цээл сум руу шилжсэн. Цээл суманд олон төрлийн содон цэцгүүд элбэг ургадаг байсан учраас ажил төрөл урагштай сайхан байсан хэдий ч тэнд ган болсон учраас Сэлэнгэ рүү шилжсэн дээ. Ер нь цаашдаа Сэлэнгэд төвхнөн савлагаа хийж, бал хураадаг үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа.

Зөгийн бал цэцэгнээсээ их шалтгаалдаг шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

-          Зөгийн бал гэдэг бол зөгий балт ургамал гэдэг цэцгэн дээр суугаад цэцэгний шүүсийг авахыг хэлдэг. Балт ургамал зөгийг татахын тулд амтат шүүс гаргаад тэрийг зөгий сорж авдаг. Цэцэг яагаад зөгийг балаараа татдаг вэ гэхээр тоос хүртээлтээ явуулахын тулд. Ингэснээрээ цэцгэнд маш олон ашигтай байдал үүсдэг. Зөгийн балны хувьд дотроо олон цэцгийн зөгийн бал, ганц цэцэгний зөгийн бал гэж хуваагддаг. Олон цэцэгний зөгийн балыг бодвол ганц цэцгийн зөгийн бал гадаадад буюу европ, япон, америкт нийлүүлэхэд хүмүүс илүү дуртай байдаг. Энэ нь эргээд дэлхийн зах зээлд үнэ цэнэтэй байдаг. Монголд  таримлаас рабс, гурвалжин будааны зөгийн бал байдаг. Байгалийн гэвэл Гогод мангир, ганганы бал гэх мэт ялгаж болдог.

Та твиттерийн идэвхтэй жиргэгч шүү дээ. Үзэл бодол, үйлдэл тань Монголжуу болсон мэт харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-          Би үүнийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би санал нийлэхгүй байна. Ер нь өөрийгөө тэгж дүгнэж үнэндээ чадахгүй.

Яагаад?

-          Би Монголд удах тусмаа Япон хүний зан чанар, үзэл бодлоо орхиж чадахгүй юм байна гэдгээ мэдэрдэг.

Ямар тохиолдолд түүнийг илүү ихээр мэдэрдэг вэ?

-          Сумогийн жишээн дээр ярья л даа. Харүмофүжи Таканоиваг  зодсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа  тийм үү. Таканоива  зодуулснаа ярьж байна. Энэ асуудал дээр Монголчууд Харумофүжи аваргыг дэмжээд харж үзэх байх. Тухайн үед надад дүрэм бол дүрэм гэсэн бодол үйлчилж байсан. Би хэдий Харүмофүжиг дэмждэг байлаа ч түүнд тусгай шийдвэр гаргах ёсгүй шүү дээ. Япончууд ч тэгэхгүй гэдгийг мэдэж байсан. Миний ярьж хэлж байгаа бүх зүйл Япон хүний сэтгэхүйгээс гарахгүй зүйл бол биш юм. Гэхдээ зарим зан ааш маань зөндөө Монголжсон.

Японд ирэн очин байдаг хүний хувьд ойр дотны хүмүүс тань таныг ямар их Монголжоо вэ хэмээн хэлдэг үү?

-          Үгүй. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ ойр ойрхон уулздаг учраас нэг их анзаарагддаггүй байж магадгүй.

Ямар давтамжтай явдаг вэ?

-          Нэг жилдээ хоёр удаа явдаг. Нэг явахдаа 2-3 долоо хоногийн хугацаатай.

Та Асашёорюү Дагвадорж аваргатай нэлээн холбоотой байдаг хүн. Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?

-        Асашёорюү бол миний найз. Яахав, миний найз Асашёорюү аваргын найз, Асашёорюү аваргын найз миний найз байх жишээтэй. Би оюутан байхдаа Токиогийн МИАТ-д ажилладаг байсан. Тэгэхэд Асашёорюү аварга Ёкозүна болоогүй залуу бөх байсан. Одоогоос 18 жилийн өмнө шүү дээ. Тухайн үед аварга гэрийнхэндээ илгээмж явуулах гээд МИАТ-д авчирдаг байсан. Би аваргын нэг зүйлийг маш их үнэлдэг. Тэр нэг зүйлдээ үнэхээр үнэнч байж чаддаг сэтгэлтэй, зүтгэлтэй хүн дээ. Бид хоёр нэг их сүрхий зорьж уулзаад байдаггүй. Сүүлийн үед Асашёорюү Дагвадорж Япон улсаас үр аваад гурвалжин будаа тарьж эхэлсэн. Тэгээд түүнийгээ бүтээгдэхүүн болгож гаргасан. Гурвалжин будаа, зөгий гэдэг хоёр зүйл хоорондоо салшгүй холбоотой зүйл юм л даа. Түүнээс хойш бага сага холбоотой байгаа.

 

Та сүүлд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай зургаа даруулж Твиттертээ байршуулжээ. Энэ ямар уулзалт байв?

-          Жил болгоны 11-р сарын 28-ны өдөр Япон Улсын эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэхүү арга хэмжээг Япон Улсын элчин сайдын яамнаас зохион байгуулдаг ба энэ үеэр Н.Энхбаяр гуай уригдсан байсан. Түүний хувьд намайг анх Монголд ирэхэд Ерөнхий сайд байсан санагдаж байна. Тэр үеэс би мэддэг, хүндэлдэг байсан учраас очоод зургаа даруулсан.

Томоко жаахан байхдаа ямар хүүхэд байсан бэ?

-          Энгийн л нэг биеэ даасан хөдөөний хүүхэд байсан. Тодруулбал, Кюүшү арлын Мияазаки  гэдэг газар төрж өссөн. Төрсөн нутаг маань Токиогоос 2000 км-ийн зайд оршдог далайтай, уулаар бүрхэгдсэн газар байдаг. Одоо бодоход хичээлийг би үнэхээр онц хийдэг байж дээ.

Монголд ирээд 20-иод жил болох гэж байна. Энэ хугацаанд та бизнес эрхэлж тодорхой хэмжээнд удирдах түвшинд ажиллаж байна шүү дээ. Таны нүдээр Монгол хүмүүс ажил хийхдээ ихэвчлэн ямар зүйл дээр алдаа гаргадаг юм шиг анзаарагддаг вэ?

-          Би Монгол хүн, Япон хүн гэж ялгаж чадахгүй. Яагаад гэвэл би Японд хүн ажиллуулж бизнес хийж үзээгүй. Нэг хэлж чадах зүйл нь, Японд хүн ажилууллаа гэж бодоход хэд дахин илүү цалин авна. Монголд цалин мөнгөний асуудал хамаагүй бага байдаг. Ажилчдын хувьд олон улсын хэмжээнд харах юм бол шүү дээ. Гэхдээ хүмүүсийг хараад байхад хариуцсан ажлаа чанартай хийж дуусгая гэсэн сэтгэлтэй хүн таван хүнээс нэг л байдаг. Энэ асуудал Японд ямар байдгийг сайн мэдэхгүй, харьцуулж чадахгүй. Миний хувьд их бага хамаагүй цалин аваад ажиллаж байгаа бол бусдаас илүү хийж байж санаа амарна. Өөртөө тэгж шаардлага тавина. Гэтэл манайд ажиллахаар ирсэн хүмүүсээс тийм сэтгэл зүй гарахгүй байгаад л сэтгэл гундуу байдаг.

Монголын цалин хөлс бага байхад яагаад заавал энд бизнес эрхэлж байна вэ? Яагаад Япон улсад илүү дээр цалинтай орлоготой амьдарч болохгүй гэж?

-          Би угаасаа Монголд байгаа хүн шүү дээ. Анхнаасаа Монголд юу хийж болох вэ гэж харсны үндсэн дээр энэ ажлаа эхлүүлсэн. Тэрнээс Японд зөгийн аж ахуй хийх боломж байлаа ч хийхгүй. Миний амьдрал Монголд л байгаа учраас үүнийг солих сэлгэх боломж, бодол санаа надад байхгүй.

Таны нүдээр Монголчуудын ямар зан чанар сайшаалтай, ямар зүйл нь дутагдалтай санагддаг вэ?

-          Энэ асуултыг олон хүнээс сонсож байлаа. Энд Монгол хүний чанар байгаад байна. Миний нүдээр залуус хэрхэн харагддаг нь сонин биш. Хүмүүс Монгол гэдэг зүйлийг маш эмзэг хүлээж аваад байна. Бусдын бодол санаанд гол анхаарлаа хандуулж буй нь сөрөг нөлөөтэй. Бусад оронд тийм байдаггүй. Жишээ нь, Японд энэ талаар нэг их яригддаггүй.

Та өөрийн цахим хуудаснаа: “Засуулсан ч царай муутай болохоор миний нүүр засвартай гэж  хэн ч анзаардаггүй” хэмээн хэлж байсан удаатай. Яагаад ийм зүйлээ нийтлэх болсон бэ?

-          Яагаад гэвэл, үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэйн зурган доор эерэг сэтгэгдэл үлдээтэл хариуд нь гадны хүмүүс хиймэл, засвартай, мөнгөтэй бол та ч ийм болох боломжтой гэх мэт доромж үгийг их бичсэн. Түүний сайхан зүс царай, бие хаа жинхэнэ байна уу?, хуурамч байна уу? хэнд хамаатай юм бэ? Гоё сайхан зүйл харахаараа яагаад доошоо хийгээд байдгийг би огтхон ч ойлгодоггүй. Би эрүү, хамар хоёроо засуулсан л даа. Ийм байхад намайг хэн ч доошоо хийхгүй байна шүү дээ. Учир нь, би өдөр тутамдаа тэр хүүхэн шиг өөртөө анхаарч чаддаггүй, гоё сайхан байх тал дээр дутагдалтай учраас.  Энэ асуудал дээр мөн л өнөөх Монгол зан чанар илрээд байх шиг санагдсан.

Энэ зан чанар өөр орны хүмүүсийн харилцаан дээр гардаг шүү дээ. Гэтэл үүнийг Монгол араншин гэж үзэх нь зөв үү?

-          Олон талтай асуудал юм л даа. Мэдээж хүмүүс дотроо атаархаж болно. Цаанаас гарч байгаа юм чинь... Гэхдээ түүнийг ил гаргах нь тэр хүнийг доош нь хийж байгаа юм биш, өөрийгөө доош нь хийж байгаа зүйл. Цахим ертөнцийн соёл муу байгаагаас л энэ зүйл үүсээд байна.

Цахим ертөнцөд хүмүүсийг ямар ёс зүйтэй байгаасай гэж хүсдэг вэ?

-          Ёс зүй гэдэг зүйл чинь том болоод эзэмших зүйл биш. Багаасаа гэр бүлийн хүмүүжил дотроо үүнийг бүрэн зааж өгсөн байх ёстой. Оюутан болохоос өмнө суралцаж, эзэмшиж төгссөн байх ёстой гэж боддог.

Та хэдэн хүүхэдтэй вэ?

-          Нэг охинтой. Одоо 16 настай.

Хэрхэн хүмүүжүүлж байна вэ?

-          Би зарим нэг зүйл дээр алдчихсан болохоор энэ асуудал дээр  маш нухацтай хандаж байгаа. Энэ талаар яримааргүй байна.

Та яагаад Монгол нөхөртэй болсон юм бэ?

-          Энэ хэнд хамаатай гэж. Үүнийг мэдээд хүмүүс яах юм бэ?, хоол олж идэхгүй нь лавтай. Монгол эрчүүд сайхан гэж хэлэх юм бол санаа нь амрах юм уу? Хэрвээ доошоо хийх юм бол энэ Япон гээд уур нь хүрэх юм уу? Ерөөсөө энэ сонин биш ээ.

Гэхдээ л Монголд амьдрах нэг шалтгаан, сонголтын нэг мөн биз дээ?

-          Монголд байгаа нь сонголт биш. Надад тийм зүйл байхгүй. Монголд ажил хийж амьдармаар байсан, тэгээд ирсэн, хийсэн бүтээсэн, амьдарсан.

Амьдармаар санагдсан гэдэг өөрөө сонголт биш гэж үү?

-          Тэр үед залуу ч байсан. 20 гарантай сурахаар ирсэн гэдэг сонголт биш. Тэрнээс хойш сонголт хийх шалтгаан байгаагүй. Бүх л зүйл урсгалаараа л болж өнгөрч байна.

Манай твиттерчдийн голчлон ярилцдаг зүйлс юу байдаг бол таны дүгнэж буйгаар?

-          Улс төр

Та улс төрийн талаар жиргэдэггүй. Яагаад?

-          Монголын хуулиар гадаад хүн улс төрийн тухай хэвлэл мэдээллээр ярилцлага өгөх төдийд ял өгч болохоор байдаг. Гадаадын иргэдийн тухай хууль хатуу учраас ёс зүйн хувьд яриад байдаггүй. Монголын улс төр гэдэг Монголынх. Бид нар мянга орилоод бидэнд хамаагүй. Би харин Японы улс төрийн тухай ярина. Тэр минийх болохоор би ярьж чаддаг.

Танд хэзээ нэгэн цагт эх орондоо очиж амьдарна даа гэсэн бодол төрдөг үү?

-          Одоохондоо тийм бодол байхгүй байна. Гэхдээ хэзээ ч эх орондоо харихгүй гэсэн бодол ч алга байна. Ойрын зорилго маань ажлаа сайн хийж, зөгийн балаа гадаадын зах зээлд нийлүүлж эхлэх учраас хамаг анхаарлаа энэ чиглэлд зориулж байгаа. Хэрвээ энэ үүргийг гүйцэтгэж чадаад Японд хийх ажил гарах юм бол магадгүй явах байх.

Таны хамгийн том зорилго юу вэ?

-          Миний хамгийн том зорилго хүсэл тэмүүлэл бол буян хийх. Тухайлбал, хүнд гай болохгүй амьдарч, хүнд хэрэгтэй зүйлийг энэ хорвоо ертөнцөд үлдээх, 100 жилийн дараа ч манай зөгийн аж ахуй байж л байх болно.

Ярилцсанд баярлалаа. 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (36)
  • Монголчуудыг худлаа магтуулах гээд байгаа юм шиг асуултууд нь үнэхээр ичмээр юм!

  • mongol mash muu shuu

  • Аргагүй л асуулт нгь монгол хүний асуулт, хариулт нь япон хүний хариулт иөн дөө

  • Heg yog hiij ooriigoo ihed bodson hun bn. Yaponchuud setgeliin hodlol baihgui dotuur tamirtai gadaad orond dasaj chaddaggui yoriin uls Shuu. Iim balai yumtai amidrahad unen uitgartai baigaadaa.

  • Зөгий балны талаар сайн асуух ёстой байтал би ямар вэ Монгол ямар вэ гээд л үнэхээр Тэнэг сэтгүүл ч байна. Хэлэх ч үг алга.

  • монголчууд япон солонгосуудын нэг зан чанарыг авмаар байгаа юм даа.хүнийг зүгээр л хүн гэдэг талаас нь хүндэлдэг хардаг хэнийг ч адилхан

  • Mgld irj mgl humuusiin ajiliig bulaagaad bas deer ni mash baga tatvar tulnu tgd iim olon jil baigaliin baylag ashiglachaad bas mglchuudiig muulna ene muu avgai shig iim ashigch ymnuudiig nutagt ni butsaaval taarna. Alba ym shig ircheed yu geed bgn.

  • Манай ард түмэн Япончуудаас суралцах зүйл их шүү маш зарчим ч ард түмэн таньд амжилт хүсье

  • Монгол ес зуйьэй хун бас зенден л байгаа

  • Япон хүмүүс гэж худал хуурмаггүй аятайхан улс шүү. Япон улс манай улсыг зах зээлд шилжиж эхлэх үеийн хамгийн хүнд хэцүү үед харж үзэж тусалж байсан ачтай улс гэдгийг бид мартаж болохгүй.

  • Мундаг эмэгтэй шуу. Шудрага шулуун яриатай, ухаалаг япон бусгуйдээ эруул энх аз хийморьтой амьдарч суухыг ероое.

  • Tsaanaa l mglchvvded durgui yumshig setgegdel turchloo

  • ганц цэцгийн зөгийн бал, олон цэцэгний зөгийн бал чанарын хувьд хүний биед үйлчлэх талдаа ямар ялгаатай байдаг юм бол?Яагаад ганц цэцгийн балд хүмүүс дуртай байдаг юм бол?... энэ талаар асуучихгүй...шал дэмий зүйл тодруулахийн хэнд ч ашиггүй...

  • Гэрээгээр солонгос явах гээд сандараад гүйж явахад 350$ ямарч барьцаа баталгаагүй надад зээлж аминд орж б.сан буянтай хүн шүү. Монгол ахан дүүс минь Томоког дэмжиж туслаарай !!! Мэдээж би итгэлийг нь огт алдахгүйг хичээж эхнийхээ цалингаас өгч б.сан

  • Ийм сэтгэл зүйтэй болохиймсоон, даанч өссөн нийгэм, орчингоороо байдаг байх даа,

  • Их л хэг ёг хариулжээ.

  • Монголчууд аливаа ажлыг өөрийн түвшинд хүртэл бууруулж байж Түүнээс ашиг хүртэх боломж гаргах гэдэг чанар ,Эрох барчигчид хүртэл тийм

  • Mngl n yydam gazar nytagt biznes xiij bna shvv de sereglen gar bna. Nytag t n gazar vnetei ,tsunami bolno,gazar bainga Xudulnu,,,Ireedvid ysand dalaid abtax Aral shvv de

  • Ёстой мундаг эмэгтэй айна даа амжилт

  • Шулуун шударга яриатай сайхан хун бн. Монголчууд бид бол ер нь их сонин хумуусээ. Суулийн уед бур ч их ойлгомжгуй зан чанартай болоод бн. Нийгэмд стресс их байгаагаас болоод байх шиг байгаа юм. Зогийн балаа экспортонд гаргаарай. Ганцхан хуухэд гаргасан чинь арай л цоохон санагдаад байх юм. Амьдралд чинь Амжилт хусье.

  • Uurtai, dogshin, turemgii, buduuleg, ongiroo sagsuu uher Mongol geed shuud l helchih baisan yum.

  • Яг л япон хун бна. Таалагдлаа. Бага ярь их хий гэдэг. Энэ хэдэн сумочид битгий хэл монголчууд бугд япончуудын ачийг санаж суралцмаар бна.

  • Uhaantai saihan emegtei uma. Ajil amidrald ni amjilt husey.

  • Manai mongolchuud uher nerendee taarsan genen ongiroo tenegduu uls .Gadaadiin hun bolgonoos asuudag jijuuriin heden asuulttai.Odoo bolivol yasiin.Il zadgai jorlon,gert hiideg sex,zavhairal,arhidalt,avilgaaraa baharhah geegui uum bol teneg asuulaa bolih hrregtei.Japan solongosuud n uher mongolchuudad n taaruulaad hudlaa buurunhiiluud tsaashaa ergeed l gazar dooguur ortol n muuldag.Shuluuhan helehed japan solongosuud bol ineesen daisanuud.Nuuren deer hudlaa magtaj ineesen, ergenguut muulj doromjilson garuud baidag.Bi yapon solongosiin olon zuuchlagch orchuulagch nariig medne.Mongoliig bol tam, ad mayagaar tsaad humuusdee yaridag.Mongold hudaldaa naimaa hiideg garuud n ursuldugch garch irne gej muu sanaalaad aigaad ,shineer irj baigaa juulchin, naimaachin humuusdee mongoliig ali boloh muu helj urgeehiig boddog yum bna lee..

  • Манай Монголчууд зарим нэг асуудал дээр аргагvй л нэг vxэр нэрэндээ таарсан бvдvvлэг тэнэгээ харуулдаг улс шvv. Ичих нvvр гээч нь их л балархай болчихоод байгаа улс даа.

  • Holbogdoj zugiinii biznesee hamtrah sanaltai bna

  • Ухаалаг мундаг бусгуй байна бид япончуудаас суралцах хэрэгтэй шуу

  • Томоко их сайн хүн байна. Амжилт хүсье.

  • Монголчуудын атаархуу, залхуу, аливаа ажилд сэтглээсээ ханддаггүй зэргийг мэддэг учир ухаантай хүн учир их бөөрөнхий хариу өгсөн байна. Зөв. өөрсдөө юм хийхгүй, Хүн юм хийгээд эхэлвэл атаархан садаа болох гээд байдаг нүүдэлёдийн зан хэзээ арилах бол??? Сэтгүүлч нь этиза мэддэггүй гар мугуйдаар дайран болхи асуулт тавьж түүндээ заавал хариу авах гээд л...

  • Томоко таны ажилд их амжилт хүсье, эрүүл энхийг ерөөе.

  • Томоко монголд удаад яг л монголчууд шиг болчихсон, хэлж ярьж байгаа нь гадны хүн гэхээргүй л санагддаг.

  • hurungii n huraaj huuj gargay....hud hud togloson yum.aimaar muu sanaatai zoduulaad hashirsan nohoi shig huuhen bn.

  • Mgl d irj amidraad l iim aihtar bolson bh da temtsegch yum

  • Aihtar emegtei baina. Heleh gesnee helchdeg shudraga zorigtoi emegtei shig sangdlaa muu hun bol bish bainaaa . Business-d n amjilt Amidrald n az jargal husiii :)

  • Монголчууд амьдрал ажил дээр биш МАГТААЛ муучлаан хоерын Зааг гэж боддог бололтой. Буян хийх нь насаараа нэг сайн зүйл хийх бус Гандан очих,хадаг уях

Онцлох мэдээ