...
...

Мал тооллого маргааш эхэлнэ

Энэ жилийн мал тооллого энэ сарын долоонд буюу маргааш эхлэх гэж байна. Мал тооллогоор мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлдог.

 

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 314 дүгээр тогтоолын II заалтын дагуу аймаг, сум, багуудад мал тооллогын комиссыг тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулж, тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажилладаг. Мал тооллогын комисс хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогын ажил хаанаас эхэлж, хаана дуусах талаар төлөвлөгөө гаргаж тооллого явуулах өдөр, цагийн товыг айл өрхүүдэд мэдэгддэг. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ