...
...

Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх жилийн ажлын тайлангаа тавилаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга түүний Тамгын газрын хамт олон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа ард иргэдэд тайлагналаа. Аймгийн Хөгжимт жүжгийн театрт 2017 оны 12 дугаар сарын 06-нд болсон ажлын тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн ард иргэд Даланзадгадын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэн бага хугацаанд их ажил хийж сайн ажиллаж байгаа Засаг дараг Т.Алтансүх, Засаг даргын орлогч Э.Мөнхболор болон Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ нарт үг хэлсэн хүмүүс баяр хүргэж цаашид ард иргэдтэйгээ ойр байж, олон нийтийн санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байгаарай гэж ахмад буурлууд захив. 

Ахмадуудын хувьд залуу ид хөдөлмөрлөж явахад нь төр захиргаанаас сонсгол хийж мэдээлэл өгч ажилладаг байсан үеийг санагдуулсан сайхан уулзалт болсныг тэд хэлсэн. Тайлангийн уулзалтад ирсэн иргэдийн дунд Даланзадгадын төрийн албан хаагчдыг эс тоовцол залуучууд тун цөөн харагдсан. Тиймээс залуучууд маань нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэн санал бодлоо илэрхийлж аймаг орон нутгийнхаа хөгжилд дуу хоолой, хувь нэмрээ оруулдаг байхыг ахмадууд хэлсэн. 

Тайлангийн уулзалтын үеэр Даланзадгад сумын удирдлагууд багийн дарга нараас авсан судалгааны үндсэн дээр 1-р багийн иргэн Д.Саранбаяр, 5-р багийн иргэн О.Уранбилэг, 6-р багийн иргэн Ж.Мөнхцэцэг, 6-р багийн иргэн Г.Бямбажав нарт таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ