...
...

“Глобал Удирдагч” дээд сургуулийн 10 жилийн ойн мэндчилгээ

Монголын дээд боловсролын салбарт өөрийн гэсэн сургалтын өвөрмөц арга барил,  зарчим, чиг хандлагаараа ялгарч, “Дэлхийн боловсролыг Монголд”  түгээх уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн “Глобал Удирдагч” дээд сургуулийн 10 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.

“Глобал Удирдагч” дээд сургууль нь 2007  онд үүсэн байгуулагдсан бөгөөд анх Гадаад хэлний сургалт, санхүү  эдийн засгийн мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө  бизнес, хүмүүнлэг, анагаах ухаан болон сувилахуйн чиглэлээр  1000 гаруй бакалаврын болон Магистрын  зэрэгтэй боловсон хүчнийг  төгсгөж гаргасан,  одоогоор  700 гаруй оюутан суралцагчийг  хүний их эмч, сувилагч, бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бүртгэл, гадаад хэл зэрэг 20 гаруй мэргэжлээр бакалаврын болон магистрын шатны  өдөр, орой, эчнээ ангийн  хөтөлбөрт хамруулан  суралцуулж байна.

Түүнчлэн “Глобаль удирдагч” дээд сургууль өнгөрсөн  хугацаанд 4500 гаруй шилдэг оюутныг АНУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улс орнуудадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулж,  Монголчуудынхаа оюуны боловсролд 5 орчим сая долларын оюуны хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг дурьдахад энэ сургууль 10 жилийн түүхэн цаг хугацаанд Монголын боловсролын салбарт ямархан хувь нэмэр оруулсан гэдгийг төвөггүйхэн ойлгож болно.

Өнөөдөр “Глобаль удирдагч” дээд сургууль дэлхийн 160 гаруй дээд боловсролын сургуультай хос диплом,  1+3, 2+2, 1+1 зэрэг хосолсон дипломын сургалт явуулдаг хөтөлбөр болон   оюутан солилцооны  хөтөлбөр, гадаад харилцааны цар хүрээ, оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг хэлбэр, тоо хэмжээ, үр өгөөжийн хувьд Монгол улсад   тэргүүлэгч Их дээд сургуулиудын нэгд зүй ёсоор багтаад байна.

“Глобаль удирдагч” дээд сургууль дэргэдэх  “Шинэ зууны удирдагч” ахлах сургууль, “Глобал удирдагч” сан, “Тайваны боловсролын төв” зэрэг байгууллагаа бие даан ажиллаж төрөл бүрийн боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  байна.

Тус дээд суруулийн сургалтын үйл ажиллага нь дэлхийн хэл болох нь англи хэл дээрч явагддаг, сургалтын хөтөлбөр, ажлын байрны шаардлага нь АНУ болон Европын Их дууд сургуулиудын стандартад нийцсэн,  доктор багш нарын заах арга зүйдээ  сургалтын инновацийг байнга нэвтрүүлэн ажилладаг гэх зэрэг давуу талуудаараа бусад их, дээд сургуулиас ялгардаг гэдгийг энд тэмдэглэхэд нэн таатай байна.

Боловсрлын салбарын шинэчлэл, өөрчлөлттэй хөл нийлүүлэх төдийгүй манлайлан алхаж Дэлхийн боловсролыг Монголдоо нутагшуулах, дэлхийн Монгол хүний бэлтгэж эхэлснээс хойш 10 жил бидэнтэй хамт байсан Та бүхэндээ гүн талархал илэрхийлж байна.

Монголынхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе!

Глобал удирдагч Дээд сургуулийн  хамт олон

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ