Засгийн газрын ээлжит бус хуралдаандаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амраах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар хэлэхдээ "Амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчний өвчлөл 21 аймагт 5.6 хувьтай байна. Сургуулийн ирц 75, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна.
Нийслэл хотод 849 хүүхдийн орон дээр 1,500 гаруй хүүхэд байна. Энэ нь ачаалал 80 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногийн судалгаанаас энэ 7 хоногийн судалгааг харахад томуу, томуу төст өвчний өвчлөл 1.3 хувиар нэмэгдсэн учраас бид цаг алдахгүйн тулд сурагчдын амралтыг наашлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж байна" гэсэн юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250