...
...

Зул сарын Баярын энэ өдөр ХҮСЛЭЭ шивнээрэй...

Зул сарын баяр буюу Christmas бол Христийн шашинтнуудын баяр бөгөөд Иисус Христийн мэндэлсэн өдөрт зориулан жил бүрийн 12-р сарын 25-нд тэмдэглэдэг билээ. Христийн шашинтай улс орнуудад энэхүү баяраа өргөн дэлгэр тэмдэглэн, хэдэн өдөр үргэлжилсэн баярын арга хэмжээнүүд зохион байгуулдаг.

Сургуулийн хүүхдүүд Зул сарын баяраар амран, гэр бүлийн бүх гишүүд бэлэг солилцдог маш хөөр баясалтай гэгээлэг баяр юм. Гэр бүлээсээ алс байгаа хүмүүстээ Зул сарын баярын мэндчилгээ бүхий гоёмсог ил захидлууд илгээх бөгөөд айл бүр гэртээ өнгөлөг гэрэл чимэглэл бүхий сүрлэг гацуур модыг засан баясцгаадаг.

Зул сарын баярын гол билэг тэмдэг бол Санта Клаус бөгөөд хүүхдүүд түүнийг бэлэг авчирч өгөхийг догдлон хүлээдэг. Зул сарын өмнөхөн камин зуухны дэргэд заншил ёсоор хүүхдүүд оймс өлгөх бөгөөд Санта Клаус шөнө түүнийг бэлгээр дүүргэнэ.

Манайхан энэ баярын өдөр “Merry Christmas” хэмээн бие биендээ  мэндчилгээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголт байдаггүй учраас зарим нь шинэ жилтэй андуурах нь ч бий. “Merry Christmas” мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.

Зул сарын баяр бол бусдад өгдөг, бусдад болон байгаа зүйлсдээ талархах баяруудын нэг билээ. Та ч бас амьдралдаа байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж, энэ өдөр онцгойлон талархаарай. Таны сэтгэл зүрх хайраар бялхан, хэмжээлшгүй их АЗ ЖАРГАЛ-ыг мэдрэх болно.

  MERRY CHRISTMAS!  

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • энэ гомо мөнхөө гэдэг халхын шоронгийн нэр баастсан доошоо орсон хулгайч ичиж амьдраасай

Онцлох мэдээ