АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын хөтөлбөр зарлагджээ.
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 26-ны 12.00 цаг хүртэл хүлээн авах юм.
Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй сурагчид магистрын бүрэн тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.
Тэтгэлэгт хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх бөгөөд бакалаврын зэрэгтэй багадаа 1.5 жил ажилласан туршлагатай, TOEFL, IELTS-ийн оноотой байх ёстой.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250