Өмнөговийн залуус аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна эв нэгдэл хамтын оролцоог сайжруулахаар нэгдэж өглөөний клубыг байгуулсан. Тэд өөрсдөө санаачлан аймгийн төв сааданд 50 метр талбайд гэрэлтүүлэг хийж аймагтаа хамгийн анхны гэрэлт гудамжийг бий болгосон байна.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриан дор Өглөөний клубын залуус нэгдэж,14 хоногийн хугацаанд гэрэлт гудамж бүтээн байгуулалтыг хийжээ. Өглөөний клубын залуус нэгдэж чадвал ямар нэг төсөл тендергүйгээр юуг ч хийж болдогийг харуулж чадлаа. Урин дулаан цаг ирэхээр усан оргилуур хийх, явган хүний зам талбайг засаж сайжруулах, гүүр байгуулах ажлыг төлөвлөөд байгаа юм байна.
Өмнөговь өглөөний клубд салбар бүрийн залуус байдаг нь энэхүү гэрэлт гудамж болоод бусад ажлыг зохион байгуулахад цахилгааны инженер, барилгын инженер зэрэг мэргэжлийн залуус оролцсон байна. Таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриатай энэхүү үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, Эрдэнийн гүн говь ХХК, Эрхэст баян говь ХХК, Хүслэн барилгын материалын дэлгүүрийн хамт олон, иргэд санхүүгийн болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн хамтран оролцож бүтээлцжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Mundag ymaa amjilt