ТА ЭРХЭМ НАНДИН ЭНЕРГЭЭ ХЭНТЭЙ ХУВААЛЦАЖ БАЙГААД АНХААРЛАА ХАНДУУЛ.
Дотно харилцааны түвшинд таны энерги өөр хүний энергитэй хутгалдаж солбицож байдаг. Энэ бол хүчирхэг холбоо, таны хувьд ач холбогдол багатай холбоо байсан ч ялгаагүй оюуны хог гадагшилдаг, ялангуяа ямар ч ариусгал, бие ба сэтгэл оюуны цэвэрлэгээ, ариусгал бясалгал зэрэг дасгал сургуулилт хийдэггүй хүмүүсийн хувьд. Та хэн нэгэн хүнтэй их удаан дотно харьцаатай байх тусам та нарын холбоо төчнөөн гүнзгийрч, тэр тусмаа түүний гэрлэн бүрхүүл нь таныхтай хутгалдан орооцолдож, солбицож байдаг. Хэд хэдэн хүнтэй зэрэг бэлгийн харьцаанд ордог хүний будлиантай гэрлэн бүрхүүл ямар байхыг төсөөл дөө? Эерэг энергийг ойлгож буцаан сөрөг энергийг амьдралд авч ирдэг энергийг бусад хүн мэдэрдэг гэдгийг тэд ойлгодоггүй.
“Тэр хүнтэй адил болохыг хүсээгүй бол түүнтэй бүү унт гэж би үргэлж хэлдэг” - Лиза Чейз Паттерсон
Хэрэв та өөдрөг, танд хайр сэтгэлтэй, урам онгод бэлэглэдэг тийм хүнтэй секс хийдэг бол энэ гайхалтай энерги таныг бүрэн залгиж, өөртөө шингээн дээш өндөрт өргөнө. Хэрэв та сөрөг, гутруу үзэлтэй, тогтворгүй, сэтгэлээр унасан хүнтэй бэлгийн харьцаанд ордог бол энэ энерги таныг буурч доройтоход хүргэнэ, улмаар өдөр тутмын амьдралыг ч сонирхохоо болино. Тэр хэрэв янз бүрийн хүмүүстэй унтдаг бол тэдний элдэв энергийг өөртөө шингээж байдаг гэдгийг бүү март.
Бид өдөр тутмын амьдралдаа хүсээгүй сөрөг энергийг цуглуулж хуримтлуулдаг тул гэрлэн бүрхүүлээ тогтмол цэвэрлэх хэрэгтэй, энэ нь эрүүл энх байж хангалуун чинээлэг амьдрахад тустай.
Биеийн ариун цэврийн тухайд мөн адил. Хэрэв та усанд ордоггүй бол бие махбодь чинь бохирдож заваарна, аажмаар тэвчишгүй муухай үнэртэй болно. Эцсийн бүлэгт таны бие өвчний үүр, бактерийн тэжээлийн орчин болж хувирна. Үүнтэй адил хэрэв та өөрийн гэрлэн бүрхүүлийг цэвэрлэхгүй бол таны оюуны энергийн систем бас “бохирдоно”. Эцэст нь эргэн тойрны хүмүүст та эвгүй, таагүй муухай санагдаж эхэлнэ, тэд яагаад гэдгийг ойлгохгүй байж мэднэ. Таны энергийн систем сүүлдээ танд ба бусдад хор хөнөөлтэй доод түвшний вибрацийг өөртөө татаж эхлэх юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Hormoin buzruud l hog bolohiin bnoo
vnen shv vvniig ih olon hvnd tvgeej hvrgemeer bna