...
...

Агаарын бохирдлыг бууруулах ажлын явцын талаар хуралдаж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан яг одоо болж байна. Хурлаар Улаанбаатар хотын агаарын орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын танилцуулгыг сонсож байна.

Нийслэлийн утааны 80 хувь гэр хорооллоос бий болж байна гэж үзэж байгаа бөгөөд хотод 202,4 мянган өрх гэр хороололд оршин суудаг.Тэдний 105.7 мянга нь байшин сууц бусад нь гэрт амьдардаг аж.

Утааг бууруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч богино болон дунд хугацаанд гэр байшингийн сууцны дулаалгыг сайжруулах, цахилгаан халаагуур суурилуулах, сайжруулсан түлш хэрэглэх, сайжруулсан зуух тараах зэрэг ажлуудыг хийж байгаа гэв.

Гэвч энэ нь өнөөгийн утааны асуудалд оновчтой шийдэл болж чадахгүй байна. Цаашид иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрүүдэд түлхүү анхаарах дэд бүтцийг бодлогоор бий болгох шаардлагатай байна гэж тэргүүлэгчид санууллаа. Цогц арга хэмжээ авч ажиллахгүй бол төсвийн хөрөнгө үр ашиггүй үрэгдэж байгаа талаар шүүмжтэй хандаж байгаа юм.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал үргэлжилж байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ