Ажилтнууд нь цалин нэмсэн даргадаа мөрөөдлийн машиныг нь худалдан авч өгчээ.
Монголын дээрэлхүүгийн дээр цалингаа ч бүтэн өгч чаддаггүй захирлуудад үлгэр жишээ болохуйц нэгэн явдал болжээ. Америкийн «Gravity Payments» компаний ерөнхий захирал Дэн Прайс нь ажилтан бүрийн мөрөөдлийн босс гэдгээ харуулжээ.
Тэрээр эдийн засгийн хямралын энэ жилүүдэд ажилтнуудынхаа цалинг ерөөсөө бууруулаагүй гэнэ.
Харин ч өнгөрсөн жилээс ажилтнуудынхаа цалин, нийгмийн хангамжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өдгөө тус компаний 120 ажилтны дундаж цалин 70 мянган доллард хүрчээ. Энэ нь бусад компаниудтай харьцуулахад мөрөөдөж болох л цалин гэнэ. Дэн ажилтнуудынхаа цалинг нэмэхийн тулд хэмнэлт хязгаарлалтыг зөвхөн өөр дээрээ л хийжээ.
Юуны өмнө ерөнхий захирал, компанийг үүсгэн байгуулагчийн хувьд авдаг 1.1 сая долларын цалингаа бууруулж 50 мянга болгожээ. Мөн өөр олон урамшуулал шагналт цалингаасаа татгалзсан байна.
Үүнээс гадна худалдан авахаар төлөвлөж байсан Tesla Model S загварын машинаа ч хойш тавьжээ. Гэсэн ч захирлынх нь сайхан сэтгэл хоосон үлдээгүй аж. Өөрсдийнх нь цалинг нэмэхийн тулд өөрийнхөө цалинг хасаж суугаа захиралдаа зориулан ажилтнууд нь жилийн турш мөнгө цуглуулсаар мөрөөдлийн Tesla Model S машиныг нь худалдан авч бэлэглэжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Харин монголын босс нэртнүүд ажилчдынхаа бүтээсэн хэрээр цалинг нь өгөхгүй. Харин ч тэднээсээ хулгайлж л баяждаг
энэ чинь олон жилийн өмнөх мэдээ байна гэхдээ л сайхан
Manaid yagaad hvmvvs yadiuraad bgaagiin jishee kompani niit zardliin50deesh hubiig tsalingiin zardal ezeldg ni bariunii orond tdorlhoi bdg bl manaid 5-10%hubi l bgaa hvn yaj ajillahab de booliin niigemd ichihgui vnetei mashin chamin zvilseer gangaraa l ugtaa bl jiriin hvmvvsiin hvrteh yostoi huuli yosnii orlogoor
Цаадуул чинь уншихгүй. Яаж өөрсдөө илүү олж тансаглахаа бодно. Яг хэдэн бензиний луйварчид шиг. Өөрсдөө таргалж байвал ард иргэд огт падгүй.
Manaid bol ajilchidaa xxk ni shulj irgedee tur ni shulj avdag iim hachin togtoltsootoi ulsad barag oilgomjgui medee bn shuu
goe medee baina,oorsdoo l idej uuhiin dontoi zahiral nertei manuuhainuud uhshaaai