...
...

З.Уянга "Havana" дуугаар олны анхаарлыг татаж байна

"Оддын академи" олон улсын шоу нэвтрүүлэг Монголд анх удаа  зохион байгуулагдаж хагас шигшээ тоглолтоо өчигдөрхөн хийсэн юм. Тус нэвтрүүлгээс оролцогч М. Анударь хасагдаж тавуулаа үлдсэн билээ. Энэ долоо хоногт эцсийн шалгаруулалт явагдаж шилдгээ тодруулах юм. Тодруулбал гурван хүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагийн гишүүн болохын тулд таван охин өрсөлдөх аж. Тус шоу эхэлсэн даруйдаа З.Уянга гэх охин дэмжигчдээрээ цахим ертөнцөд тэргүүлж байсан ч хасагдсан. Энэ тухай олон нийтийн сүлжээгээр буруу шийдвэр байсан тухай ярилцаж эхэлсэн. Харин оролцогч энэхүү тэмцээн түүний хувьд үнэ цэнэтэй байсан гэсэн юм. Тэрбээр тэмцээн дууссанаас хойш албан ёсоор анх удаа Camila Cabello "Havana" дууг коверлон дуулжээ. Энэ нь дуу хөгжимд дуртай хайртай хүмүүсийг ахин өөртөө татаж үлдсэн охидоос илүү байсныг нь харин ч нэг батлах шиг боллоо... Ингээд түүний дууг хүлээн авна уу...

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ