...
...

Мартин Лютер Кингийг дурсах өдөр

Өнөөдөр Америкийн хүмүүнлэгийн зүтгэлтэн, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кингийн төрсөн өдөр. Тэрээр 1929 оны 1-р сарын 15-нд Жоржиа мужийн Атланта хотноо санваартны гэр бүлд мэндэлжээ.

Мартин Лютер Кинг нь Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч байсан бөгөөд хүчирхийллийн бус аргаар иргэний эрхийг дээшлүүлэх талаар ихээхэн амжилт олж, Америкийн орчин үеийн либерализмын түүхэнд билэг тэмдэг болон үлдсэн юм.

Кингийн удирдлагаар 1963 оны 8-р сард Вашингтоны марш болж, тэр үеэр алдарт “I Have a Dream /Надад мөрөөдөл бий” хэмээх илтгэлээ тавьж, ингэснээр Америкийн түүхэн дэх агуу уран илтгэгчдийн нэг болсон билээ.

Тэрээр 1964 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн юм. Мартин Лютер Кинг 1968 оны 4-р сарын 4-нд Теннеси мужийн Мемфис хотноо амь үрэгдсэн бөгөөд түүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, Конгрессийн алтан медалийг нөхөн олгож, 1986 оноос Мартин Лютер Кингийн өдрийг тус орон даяар амралтын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм.

...Алабамагийн арьс өнгөөр ялгаварлагчид түүний шудрага бус явдалд хэл амаа билүүдэхээс цаашгүй мужийн захирагчтай тэр газарт нэг л өдөр хар, цагаан охид хөвгүүд яг л эгч дүү нар шиг хамтдаа хөтлөлцөн алхдаг болноо гэж би мөрөөддөг. Тиймээ, энэ мөрөөдөл надад одоо ч байгаа... /илтгэлийн хэсгээс/

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Америкийн иргэний дайнд Вашингтон, Аврам Линкольн харуудыг боолчилоос халж тэмцсэн. Энэ тэмцэл ч талаар болоогүй. Вашигтон Америкийн ерөнхийлөгч байхдаа өдөр бүр Бурхан (Христ) Америк орныг ивээг. Миний бие Америк орны төлөө хэрхэн зөв зүйл хийхийг надад зааж өгөөч би зүтгье гэж Бурханаас өдөр бүр гуйдаг байсан гэдэг. Манай Монголд удирдаж байгаа удирдагчидыг Япончууд хэлэхдээ Луйврын сэтгэлгээтэй удирдагчид гэж нэрэлдэг. Энэ нь муухай сонсогдож байгаа ч яалт ч үгүй үнэн. Тэд Монголын төлөө биш зөвхөн гадны эрх ашиг, бүлгийн эрх ашиг, намын эрх ашиг, хувь хүний эрх ашгийн төлөө л явдаг. Л. Түдэв гуайн харамсаж хэлсэн үг яах аргагүй үнэн. Монгол орныг бурхан ивээг! Монголын төлөө цохилох зүрхгүй эрхмүүдийг Бурханы мэдэлд өргөе! Яахыг тэнгэр мэдтүгэй!

  • Африк гаралтай Амеркууд буюу харуудын анхны шашин шүтлэг Ислам юм. Өөрийнхөө хэмжээнд түүх судлаад үзэхэд Мартин Лютер үе дамжсан Христич номлогч хүн байсан. Тэр өөрийн итгэл үнэмшил дээр тулгуурлан арьс өнгөөр явгаварлах үзлийн төлөө тэмцсэн. Ардчилсан Америк оронд түүний энэ тэмцэл сая сая Америкчуудыг хөдөлгөөнд оруулсан. Өнгөрсөн жил ДС д байгуулагдсан Африкийн Амеркуудад зориулсан музей-д түүний дурсгалд уг музейд багахан булан гаргасан байсанд би жаахан гайхсан. Мартин олон сая харуудын арьс өнгөөр үл ялгаварлахын төлөө тэмцэж байгаа д бууны суманд амиа алдсан нэрт зүтгэлтэн.

Онцлох мэдээ