Эмч гэдэг бол маш буянлаг мэргэжил. Жирийн нэгэнд нохой, шувуу хооллох буян ч ховорхон олддог байхад, харин эмч хүн байнгын үхэлтэй тулалдаж, эрдэнэт хүмүүний амийг аварч байдаг учраас хэн бүхнээс илүү нэр хүндтэй, ийм их буян үйлдэх тавиланг амандаа зууж төрсөн гэлтэй...
Атгын чинээхэн зүрхнүүдийг алган дээрээ дэнсэлж, үхэлтэй булаалдан амьдрал бэлэглэж яваа ачтаны нэг бол яах аргагүй Б.Болдсайхан эмч. Бундан хэмээх алдартай эмч аавынхаа ажил үйлсийг нэр төртэйгөөр залгамжилж яваа мундаг хүү.
Түүний аав Ц.Бундан эмч ямархуу алдартай мэргэжилтэн байсныг монголчууд андахгүй. Түүний ангийн анд Ц.Мухар доктор "Мянган хүний зүрх цохилж байна" хөрөгтөө: “…Бундан хүнийг алтны эрэлчин шиг уйгагүй шинжилж чаддаг учраас ямар ч шинжилгээ, лабораторигүйгээр өвчин эмгэгийг оношлож байсан нь нэн гайхалтай. Жинхэнэ эмч хүн өвчтэй хүнийг чагнуураар чагнаж, мэсээр хагалдаггүй, харин. сэтгэлээрээ чагнаж, зүрхээрээ зүсдэг юм. Ийм бурхан эмч нэн ховор. Бундан бурхан шиг эмч байсан” гэжээ.
Хосгүй ховор хүн гаднаа энгийн тайван дөлгөөн ч дотроосоо шатаж, давчуу орчлонд ганцаардаж, шаналж цочирдож, өөрийнхөөрөө шударга зөрүүд мэт явсаар цагаан магтаал сайшаал хүртэлгүй орчлонг орхидог аж…
Бундангийн Болдсайхан эмч саяхан өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа чин сэтгэлийн хүслээ уудалжээ: “Хойд нас гэж байдаг бол ...сонгож болдог бол: Монголдоо л эмч болно, сумын эмч, зүрхний мэс заслын эмч ...өөр амьдрал би мэдэхгүй, төсөөлөхгүй... юм үзээгүй тэнэг докторын бодол... тахалын голомтонд халуунтай гэрээслэл бичиж байхдаа ч эмч болсондоо би харамсаж байгаагүй...шантрахгүй...” гэжээ.
Түүний эдгээр үгс мэргэжил нэгтнүүдийнх нь сэтгэлийн утсыг хөндсөн бололтой, олон сайхан коммент бичин, бодол сэтгэлээ хуваалцсан байна. Тэдгээрээс хамгийн таалагдаж, сэтгэгдэл төрүүлсэн нь дараах бичвэр байлаа.
“Суманд 10 жил эмч хийсэн хамгийн жаргалтай үе. Өдөр шөнөгүй дуудлаганд явж, жижүүрлэж, тэнд мэс засал хийж, хүүхэд эх барьж авч, хүнд хүнд гэмтлүүдэд тусламж үзүүлж, жинхэнэ эмч болсондоо ихэд талархаж явдаг. Нүүх гэж гэрээ ачаалчихаад, 10 хоног найрлаж, ямар эмч байснаа тэгэхэд л мэдсэн. Суманд эмч хийж, тэдэнд сэтгэлээ өгч зориулж чадах юм бол тэд миний зориулснаас хэд дахин илүүг өгнө, сайхан ард түмэн тэнд л байдаг байсан, одоо хэвээрээ байх...” гэжээ. Бас л гоё дурсамж шүү...
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
unen biee tooson gar.bi airagt baixad ni ergej ochi j baisan um.manai naiz gyigaad. odoo bol soliotoi soliotoi um yariad,bayan avgain b... xaraad tsadchixsan.bi symand 10.20 jil amidarsan. ene yal um yy.
Hun bur uuriin ajildaa ezen baival Mongoliin hugjil oirhon bnaa
эмч хүний хамгийн чухал үнэлэмж нь сэтгэлийнх нь илрэл байдаг юм сэтгэлтэй зөв хандлагатай хүмүүжилтэй хүний төлөө ажиллаж чаддаг хүнийг л жинхэнэ эмч гэх байхдаа болдсайхан эмч шиг эмч олон болоосой
ёр нь эмч хүн ямарч үёд өвчтөнийхөө араас байнга чагнаастай яасан бол яаж хоносон бол гээд дотроо шаналж явдагыг хүмүүс ёр ойлгодгүй.уурлаад бачимдаад хэлэх хэлэхгүй үгээр дайраад дотроо гомдож байсанч өвчтөний тухай бодол санаа сэтгэлд байнга байдаг.яаж хурдан эдгээхүү гэж боднуу гэхээс хохироочих сэтгэл бүх эмч нарт хэзээч байдагүйг хүмүүс ойлгодгүйд байдаг.эмч нар тэвчээртэй хүлээцтэй өөрийгөө биш өвчтөнгөө бодоод байдаг үүнийг манайхан ойлгодог байгаасай да.
сайхан юмаа,таньд амжилт хусэе
МУНДАГ ЭМЧ ШҮҮ, САЙН ЭМЧ ААВЫН ҮЛГЭР ЖИШЭЭ ЭМЧ ХҮҮ БАЙНА ГЭДЭГ НЭГ ЁСОНДОО БУРХАНЫ БЭЛЭГ БОЛОЛТОЙ