...
...

УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов

Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр танхимынхаа гишүүдийг танилцуулж, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурдсанаар  2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж буйгаа онцоллоо. Эмэгтэй гишүүдийн хувьд ч боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн түвшинд шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд ирж багш нарын санаа бодлыг сонссон байна. Ийнхүү УИХ-ын “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн гишүүдийн тал хувь нь “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон нь багш нарын тулгамдсан асуудал, боловсролын салбарт төрөөс анхаарч байна гэж зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1 дүгээр сарын 18-аас 2-р сарын 3-ныг хүртэл нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ