...
...

Авто ослын дараа замаар дүүрэн доллар хөглөрчээ

Америкийн Иллинойс мужид гурван машин мөргөлдсөний дараа замаар дүүрэн доллар цацагдсан учраас уг замыг нэг цагийн хугацаанд хаахад хүрсэн тухай Fox News мэдээлсэн байна.

Энэхүү осол саяхан  Interstate 74 автозам дээр тохиолджээ. Асар хурдтай явж байсан хар өнгийн Ford машины жолооч удирдлагаа алдан хашилт мөргөхдөө хажуу тийш шидэгдэн өөр машин мөргөсөн байна. Үүний дараахан ослын газрыг тойрч гарахаар оролдсон гурав дахь машин хаалтыг мөргөжээ.

Ford машины салон дотроос баахан доллар ийш тийш цацагдсан бөгөөд тэдгээрийг автомат тоглоомын газарт хүргэж өгөхөөр авч явсан гэнэ.

5,10,20 долларын дэвсгэртүүд замаар дүүрэн цацагдан, салхинд хэдэн арван метр газар хийсч байсан тул цагдаа нар нэг цагийн турш замыг хааж байгаад түүнийг цуглуулахад хүрсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ