Microsoft компанийг үндэслэгчдийн нэг Билл Гэйтс 90 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад зүй ёсоор ордог билээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг учраас мэдээж, энгийн бус байшинд амьдарч таарна. Ингээд түүний байшингийн тухай зарим сонирхолтой баримтуудыг дурдъя.
Xanadu 2.0 нэртэй эдлэн газрынхаа бүтээн байгуулалтад тэрээр 7 жилийн хугацаа болон 63 сая долларыг зарцуулсан байна. Байшин нийтдээ 6000 кв/м талбайг эзлэн, бүхий л боломжит өндөр технологиор тоноглогджээ.
Байшинг барьж байгуулахад 1000 гаруй шоо метр модон материал орсон бөгөөд 300 гаруй ажилчин оролцсоны 100 орчим нь цахилгаанчид байсан гэнэ.
1988 онд Гэйтс энэ эдлэнгээ 2 сая доллараар худалдан авч байсан бол одоогийн үнэ ханш нь 123 сая доллар болон өссөн байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн жилийн татвар гэхэд 1 сая орчим доллар гээд бод доо.
Өндөр технологийн мэдрэхүйтэй систем нь зочдод өрөөний халуун хүйтний хэм болон гэрэлтүүлгийг тохируулахад тусалдаг юм байна. Зочдодоо тарааж өгсөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар байшин доторх бүхий л мэдрэхүйт системийг өөртөө тааруулан удирдаж болох аж. Ханын цаасан дор далд суулгасан хөдөлгөөнт системийн ачаар зочдыг нэг өрөөнөөс нөгөө рүү ороход нь уянгалаг сайхан хөгжим дагалдана.
Халаалтын зардлаа хэмнэх үүднээс эргэн тойрны байгалиа ашигладаг юм байна. Орчны нөхцөл байдал нь агаарын хэмийг үр дүнтэйгээр зохицуулахад тусалдаг гэнэ.
Байшингийн бүхий л хэсэгт тавигдсан компьютерийн дэлгэцүүд нь дурын уран зураг, гэрэл зургийг харуулах бөгөөд ганц товчлуур дараад л урлагийн бүтээлүүдийг сольж үзэх боломжтой.
Усан сан дотроо систем хөгжим ажиллана. Бассейн тусдаа 1200 кв/м талбай бүхий том хүрэн байшинд байрладаг. Шилэн ханан доогуур сэлэн, гадагш явган зам руу гарч болно.
762 кв/м хэмжээтэй спортын талбай байх бөгөөд тэнд угаалга, саун, хатаагч гээд бүхий л хэрэгцээт үйлчилгээнүүд байна.
Зочдыг хүлээн авдаг хоолны танхим гэхэд, 200 хүртэлх хүний багтаамжтай. 700 кв/м талбай бүхий танхимд 150 суудал болон босоо хүлээн авалтын 200 мест байдаг.
Байшинд нийтдээ 24 угаалгын өрөөтэйгөөс 10 нь иж бүрэн угаалгын өрөө юм.
Байшингийн янз бүрийн хэсэгт 6 гал тогоо байрлана.
Маш том номын санд нь Билл Гэйтс 30 сая доллараар худалдаж авсан гар бичмэл байдаг. Номын сангийн таазан дээр “Агуу Гэтсби” романаас хэсэгчлэн авсан ишлэлийг байрлуулжээ.
Гэрийн кино театрт нь 20 гаруй хүнд зориулсан тохилог суудлууд байна.
Өмнө нь уг эдлэнд байсан байшинг усан дээрх ачааны барж дээр байршуулжээ.
Гарааш нь 23 машины багтаамжтай бөгөөд байшингийн янз бүрийн хэсэгт байрлана.
Билл Гэйтс нэг модондоо их хайртай аж. Түүнийг хоногийн 24 цагийн турш ажиглан хянаж байдаг. Түүнийг компьютерийн тусламжтайгаар хянана. Хэрэв модонд ус дутагдвал автомараар түүнийг усалдаг аж.
Microsoft жил бүр дуудлага худалдаа зохион байгуулдаг бөгөөд түүн дээр өөрийнх нь ажилтнууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж борлуулдаг. Ингэж олсон орлого нь компанийн хүмүүнлэгийн санд ордог юм байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn