...
...

Тамхи татах хүсэл сонирхол удамшилтай холбоотой!

Эрдэмтэд тамхи татах хүсэл сонирхол нь удамшилтай холбоотойг тогтоосон байна. Ийм ижил дүгнэлтийг өөр өөр чиглэлээр АНУ болон Европын орнуудад судалгаа хийж байсан эрдэмтдийн гурван тусдаа баг хийгээд байна.

Тэд хорт хавдар болон тамхидалтын хоорондын хамаарлыг судалж байх явцдаа 15 дугаар хромсом гэмтсэнээр хүний бие сэтгэл цочролд орж уур бухимдалд автдаг аж. Тиймээс хүн уур бухимдлаа дарахын тулд тамхи татдаг байна. 

Эцэг эх нь хоёулаа тамхи татдаг гэр бүлд төрсөн хүн тэднээс  тамхинд орох "донг" өвлөн авдаг төдийгзй тэдний 80 гаруй хувь уушигны хорт хавдараар өвчилдөг аж.

Үүнээс гадна "өв залгамжилсан" тамхичин хүн өдөрт дунджаар хоёр ширхэг янжуур илүү татдаг бол тамхиа хаяхад ихээхэн бэрхшээлтэй байдаг гэнэ. Ер нь "удам залгасан" тамхичдын дотор ч уушигны хорт хавдрын өвчлөл тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 10 дахин өндөр байдаг аж. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ