...
...

Өмнөговь аймгийн 15 сумын сургуулийн менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгүүдийн төлөөлөл сургалтанд хамрагдлаа

УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын санаачилгаар “Говийн хүү сан”-аас Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран багш, нийгмийн ажилтан сэтгэл зүйч, боловсролын салбарын албан хаагчдад хувь хүнийг хөгжүүлэх, сэтгэл зүйн боловсрол олгох, ур чадварыг дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, гүйцэтгэх тухай арга зүйн мэдлэг, практик чадвар олгох зорилгоор “СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДАЛ” сургалтыг 2018-01-30-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг ОХУ-ын Москвагийн их сургуулийн Боловсролын Сэтгэл Судлалын тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Л.С.Подымова, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Т.В.Алексеенко зэрэг багш нар удирдан явуулж нийт 15 сумын сургуулийн менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгүүдийн төлөөлөл, аймгийн БСУГазар, ГБХЗХГазрын мэргэжилтэн, “Хөршийн холбоо” ТББ, багийн сэтгэл зүйч зэрэг 60 гаруй хүн хамрагдлаа. 
Энэхүү сургалт нь хүүхэд өөрийгөө нээж илрүүлэх, бие даан төлөвших, хүнлэг иргэн болгоход зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүн бүрт зориулагдаж байгаагаараа онцлог юм.
ГОВИЙН ХҮҮ САН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ