Хятадын эмч нарын баг гурван хэмжээст технологиор хэвлэсэн чихийг хэд хэдэн хүүхдүүдэд суулгаж чадсан байна. Энэхүү мэс ажилбарыг төрөлхийн чихний хөгжил дутуутай хүүхдүүдэд хийсэн аж.
Энэ эрхтэний согог ихэвчлэн азиуд, АНУ-ын уугуул оршин суугчид болон латин америкчуудад тохиолддог гэнэ. 8 мянган хүүхэд тутамд нэг тохиолдох магадлал бүхий төрөлхийн энэ өвчин тухайн хүүхдийн гадаад төрх болон чихний гүйцэтгэх үүрэгт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг нь мэдээж.
Өвөрмөц туршилт явуулахын тулд эмч нар 6-10 насны таван хүүхдийг сонгон авчээ. Тэднийг хоёр жилийн турш эмч нар маш гярхай ажигласан байна.
Эхлээд эмч нар тэднээс мөгөөрсөн эдийн эсийн дээж авч, 3D хэвлэгчийн тусламжтайгаар эсэд хэлбэр үүсгэн, лабораторид тарьж ургуулсан аж. Үүний дараа хиймлээр ургуулсан чихээ өвчтөнд суулгасан бөгөөд мэс ажилбар маш амжилттай явагдан, хүүхдүүд хэвийн сонсч эхэлсэн тухай эмч нар мэдээлсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250