...
...

Аймгийн шатрын аварга шалгаруулах ”Цодгор хүү” тэмцээн боллоо

Спортын мастер Рэгдэнгийн Гаадангийн нэрэмжит Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах “Цодгор хүү-2018” тэмцээн Даланзадгад хотноо 2018 оны 1-р сарын 29-ний өдөр 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Цодгор хүү” тэмцээнд Өмнөговь аймгийн төв хөдөөгийн сургуулиудын нийт 80 гаруй шатарчид 6-7, 8-9, 10-11 хүртлэх гурван насны ангилалаар оюун ухаанаа сорин өрсөлдөв. Говь нутгаас ирээдүйн шатрын мастеруудыг төрүүлэх, хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор ГБХЗХГ-аас зохион байгуулсан байна.

Тэмцээний шагнал хүртсэн өсвөрийн шатарчид:

6-7 НАСНЫ ОХИД: 
1-Р БАЙР Ө.ГООМАРАЛ
2-Р БАЙР Ш.НАНДИН-ЭРДЭНЭ
3-Р БАЙР Б.АМИНХҮСЛЭН
6-7 НАСНЫ ХӨВГҮҮД:
1-Р БАЙР Г.ДӨЛГӨӨН
2-Р БАЙР Б.БАТСУГАР
3-Р БАЙР М.ЭРХЭС
8-9 НАСНЫ ОХИД:
1-Р БАЙР Б.БОЛОР-УЯНГА
2-Р БАЙР Л.АНХИЛУУН
3-Р БАЙР Э.ЦЭЛМҮҮН
8-9 НАСНЫ ХӨВГҮҮД:
1-Р БАЙР М.ЗАНДАНШАГАЙ
2-Р БАЙР Б.ЭРДЭНЭБАЯР
3-Р БАЙР О.ХАЛИУНБОЛД
10-11 НАСНЫ ОХИД:
1-Р БАЙР Б.МАРАЛЖИНГОО
2-Р БАЙР А.НОМИН
3-Р БАЙР С.ЭНХМАА
10-11 НАСНЫ ХӨВГҮҮД:
1-Р БАЙР Э.САНЖААДАМБА
2-Р БАЙР Б.БЭЛГҮҮДЭЙ
3-Р БАЙР Д.ЭРДЭНЭБОЛД

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ