Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 107 ерөнхий боловсролын сургуульд 27465 суралцагч, 434 цэцэрлэгт 29624 хүүхэд тус тус хамрагдаж, нийт төрийн бус өмчийн 541 боловсрол сургалтын байгууллагад 7128 багш, ажилчид ажиллаж байна.
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
Үүнтэй холбоотойгоор 2018 онд шинээр боловсрол сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордны 202 тоотод зохион байгуулна.
Иймд шинээр боловсрол сургалтын байгууллага байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон, 501 тоот
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250