...
...

02.06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хэсээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

2018.02.06-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус,  Орхон-Сэлэнгийн сав болон Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурна шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш иргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. шуурна. Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийгхүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас, 8, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,10-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 8, 9-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө хүйтний эрч сулрах боловч 8-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө   7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ