1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна.
(2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье.
ㅁ Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга
A. Passport Express International
-Байршил: Хан-Уул дүүрэг Нархан хотхон 59/с (ЭСЯ-ны дэргэд)
-Утасны дугаар : (976)7555-0152, (976)9006-0152
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
-Байршил: Хан-Уул дүүрэг Galaxy tower 2-р давхар (ЭСЯ-ны дэргэд)
-Утасны дугаар : (976) 7012-4909
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
C. Hang-Mong Law
-Байршил: Bridge Plaza Building 402тоот (15р хороолол "Bridge Group" барилга 402тоот)
-Утасны дугаар : (976) 11-46-3005~3007
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
D. Chinggis Global
-Байршил: МУБИС-ийн автобусны буудлын дэргэд "Chinggis Journey" компани 2-р давхар
-Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30 , 13:30-18:00
E. Mongol Namshin
-Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
-Утасны дугаар : (976) 7014-3332
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
F. GH&F
-Байршил: "Бэгдү" орон сууц 59-р байр 303тоот (10-р хороолол "МТ" ШТС-ын ард)
-Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
G. Mongol News
-Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
-Утасны дугаар : (976)11-32-8988
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
2. Виз мэдүүлэх журмын танилцуулга
(1-р шат) : Визний анкетыг бөглөх
Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах
- Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/main/index.jsp ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.)
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).
※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код
- Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага
- Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх
(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал
Виз мэдүүлэхэд шаардлагатай материал
※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах
※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.
(3-р шат) : Бүртгэлийн хураамж
Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
※ Виз шалгах хураамж
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй
(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)
Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)
(5-р шат) : Ярилцлага
· Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
· Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
· Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна
(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох
· Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
· Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно
· Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ
- Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.
- Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
- Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.
3. Визний материал мэдүүлэх журмын өөрчлөлтийн тухай
- БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.
- Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.
- http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.
Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа 'виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа 'Visa Finder mongolian version' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.
※ БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
1> Хадгаламжийн нэр : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
2> Хадгаламжийн хэмжээ : 5 сая
3> БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банкнуудын зарим салбар
4> Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай :
Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
5> Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.
1) Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
2) Хил дээрээс буцсан тохиолдолд, буцсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
3) Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно.
Ingej solongoschuudiin bool bolj,doromjluulah yamar hereg bnaa.Enhbold,elbegdorj bayar saihan bileg nar mongolchuudiig archaagui sul doroi bolgoj solongosiin jorlon tseverluulj,kimchi gudruulsan gemt heregtenuud. Ueiin ued mongolchuudiin haraal ideh bolno..