Тайландын цагдаагийнхан Паттайягийн нэгэн зочид буудалд байрлаж байсан олон арван оросуудыг баривчлан саатуулсан байна.

Тэд өөрсдийгөө “секс-шинжээчид” хэмээн танилцуулаад, энэ чиглэлээр Паттайя-д дамжаа зохион байгуулж байгаа гэсэн аж.

Тэдний дотор секс-дасгалжуулагч Алекс Лесли /Александр Кириллов/, Настя Рыбка /Анастасия Вашукевич/ нар байсан гэнэ.

Алекс Лесли, Настя Рыбкагийн хамтаар бизнесмэн Олег Дерипаскатай зөрчилдөөн үүсгэсний дараа олон нийтийн дунд ихээхэн алдаршсан билээ. Тэднийг хувь хүний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан гэх хэргээр бизнесмэн эр буруутган, зарга үүсгээд байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250