...
...

Байгалийн ховор үзэгдлийн гэрч болжээ

Бразилийн Санта-Катарина мужид байгалийн нэгэн ховор үзэгдэл тохиолдсон байна. Энэ нь тэнгэрт ховорхон үзэгддэг нарны гало юм.

Гало гэдэг нь, агаар мандал дахь мөсөн талстуудтай гэрэл харилцан үйлчилснээс үүсэх гэрлийн үзэгдэл юм.  Өөрөөр хэлбэл, Гало бол солонгын мөсөн хувилбар гэж болно. Энэ үед гэрлийн хугарал усны дусал дотор биш, мөсний талстан дээр явагддагаараа онцлогтой.

Гало тохиолдсон нутгийн оршин суугчид байгалийн энэхүү ховор үзэгдлийн зургууд болон бичлэгийг интернетэд байршуулсан аж.

Уг үзэгдлийг Флорианополис болон ойролцоох хэд хэдэн хотын оршин суугчид харж чадсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ