...
...

Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд 41 хулгайн гэмт хэрэг ҮЙЛДЭГДЖЭЭ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Өлгий сумын тавдугаар багийг хяналтын камерын бүс болгох ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Тус баг нь 689 өрх, 2992 хүн амтай аймгийн төвийн томоохон багуудын нэг юм. Багийн нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг нь хотын "А" бүсэд хамаардаг ба төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний газар, төвлөрсөн захууд үйл ажиллагаа явуулдаг аж.

Өнгөрсөн онд аймгийн төвд үйлдэгдсэн нийт 41 хулгайлах гэмт хэргийн 44 хувь нь тавдугаар багт үйлдэгджээ.

Одоогоор багийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн 82 хувь нь хяналтын камер суурилуулжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс хяналтын камер суурилуулаагүй байгууллагуудад албан бичиг хүргүүлээд байна.  Одоо нэмж 25 байгууллага камертай болсон тохиолдолд тус багийг бүхэлдээ хяналтын камерын бүс болгох боломж бүрдэж, гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах үр дүнтэй юм. 

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ