...
...

Цусны бүлгээс хамааран юу идэх ёстой вэ

Нэгдүгээр бүлэг. Махан идэштнүүд

Нэгдүгээр бүлгийн цус дэлхий дээр хамгийн эрт үүссэн учраас дээр үеийн неандертальчууд, кроманьончууд ийм бүлгийн цустай байжээ. Ялангуяа хүн төрөлхтний эртний өвөг болох хомосапиенсууд нэгдүгээр бүлгийн цустай байсан аж.

Бидний эртний өвөг дээдсийн хоол боловсруулах эрхтэний систем нүүрстөрөгчийн бага агууламж бүхий амьтны гаралтай уургаар баялаг хүнсэнд зохицсон байж. Тэд хэрчим мах идэлгүйгээр нэг ч хоногийг өнгөрүүлж чаддаггүй байсан гэнэ. Тиймээс тэдний үр сад болох нэгдүгээр бүлгийн цустангууд хонь, үхрийн мах идэлгүйгээр амьдрахад зохимжгүй юм байна.

Тэдэнд буудайн төрлийн бүтээгдэхүүн төдийлөн таатай бус бөгөөд генетик бүтцээсээ шалтгаалан үр тарианд байдаг лектинүүд тэдний бодисын солилцоог удаашруулах хор нөлөөтэй учраас жин нэмэхдээ ч хурдан аж.

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст дараах хоол хүнс таарна: буудайн төрлийн бүтээгдэхүүнээс аль болохоор татгалзан, сүүн бүтээгдэхүүнүүдийг тохируулан хэрэглэж, харин мах, загасыг бол хүссэнээрээ идэж болно, мөн төмсийг бага хэрэглэж, улаан лоолийг ихээр хэрэглэвэл сайн аж.

 Хоёрдугаар бүлгийн цус. Өвсөн тэжээлтнүүд

Хоёрдугаар бүлгийн цус бол харьцангуй залуувтар, өөрөөр хэлбэл, манай эриний өмнөх 25-15 мянган жилийн өмнө анх үүсчээ. Энэ үед анчид газар тариалан эрхэлж эхэлж байж.

Энэ бүлгийн цустангууд цагаан хоолтон болох илүү тохиромжтой гэнэ. Тэд малын мах идвэл жин ихээр нэмэх ба харин тахиа, загасны махыг тохируулан хэрэглэвэл сайн юм байна.

Хэрэв энэ бүлгийн цустай хүн таргалалттай бол хиаман төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг эрс хориглох шаардлагатай. Мөн сүүн бүтээгдэхүүн тэдний хувьд бараг хор гэхэд хилсдэхгүй. Харин сүүн хүчлийн бүтээгдэхүүнүүд боломжийн гэнэ.

Улаан лооль, баклажан, амтат чинжүүнээс бусад төрлийн ногоог хүссэнээрээ хэрэглэхэд сайн. Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс банан идэх тохиромжгүй бөгөөд харин бусад жимсийг хүссэнээрээ идэж болно.

Гуравдугаар бүлгийн цус. Нүүдэлчид

Энэ бүлгийн цустангууд бол Азийн нүүдэлчин овог аймгуудын үр сад аж. Гуравдугаар бүлгийн цус МЭӨ 15-10 мянган жилийн өмнө үүссэн байна. Энэ бүлгийн цустай хүмүүс улаан буудай хэрэглэх хатуу хориотой бөгөөд овёс, цагаан будаа ихээр хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гэнэ.

Турахыг хүссэн хүмүүст сүүн бүтээгдэхүүн, өндөг, улаан лооль, манжингаас бусад бүх төрлийн ногоо тохиромжтой юм байна. Махыг хэтрүүлэн хэрэглэвэл архаг ядаргаанд өртөн, дархлааны системийг сулруулдаг аж. Ялангуяа тахиан махтай болгоомжтой харьцахгүй бол түүнд агуулагддаг лектинүүд зүрхний шигдээс үүсгэх аюултай гэнэ. Анараас бусад бүх төрлийн жимс ашигтай.

Дөрөвдүгээр бүлгийн цус. Гэгээнтнүүд

Энэ бүлгийн цус ердөө 1000 жилийн өмнө бий болжээ. Иймд эртний хүмүүсийн олдворыг судлахад энэ төрлийн цус огт олдож байгаагүй гэнэ. Харин Библид дурдсанаар, Иисус Христийн цусанд энэ бүлгийн ул мөр олдсон гэжээ.

Дэлхийн бүх хүн амын ердөө 5% энэ бүлгийн цустай аж. Энэ бүлгийн цустай хүмүүсийн ходоодны хүчил маш доогуур түвшинд байдаг учраас мах идэх тохиромжгүй гэнэ. Хэрэв махнаас татгалзаж чадахгүйд хүрвэл хоол хүнсэндээ бага хэмжээгээр оруулах хэрэгтэй.

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүст улаан буудай, эрдэнэшиш зохимжгүй, харин цагаан будаа идэх их сайн. Хоол хүнсэндээ голчлон хүнсний ногоонууд, камбалагаас бусад бүх загасыг хэрэглэвэл тохиромжтой. Хамгийн ашигтай жимснүүд нь лимон, киви, усан үзэм юм.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ